Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хог тээвэрлэн хүргэж устгалд оруулсан аж. Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас урьдчилан сэргийлэн далан сувгийн цэвэрлэгээг эхлүүлжээ.