Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны товчооны гишүүнээр Монгол Улсын ХЭҮК-ыг сонгосноо тус хороо өчигдөр болсон 28 дугаар хурлын үеэрээ мэдэгдлээ. Швейцарийн Женев хотноо хуралдаж буй тус хуралд Монгол Улсыг төлөөлөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож байна. Энэ үеэр мөн ХЭҮК-д “А” статусын магадлан итгэмжлэлийг нь гардуулжээ.
Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой.