Номхон далай дахь Вануату улсын нутаг дэвсгэр Вануатугийн бүлэг арлуудыг баасан гаригийн үдэш ниргэсэн Пэм хар салхины уршгаар багаар тооцоход найман хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэргүй болсон нь тогтоогдоод байна. Зарим алслагдмал арлаас өнөөг хүртэл мэдээ ирээгүй тул гамшгийн хэмжээ, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Олон улсын тусламжийн байгууллагууд тус улсад тусламж үзүүлж эхлээд байна.
Вануату нь 267 мянган хүн амтай, 65 аралтай, бүгд найрамдах улс юм. Улсын нийслэл Порт Вила хот нь 47 мянган оршин суугчтай.