Төрөөд тавхан хонож байсан нярайд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр явсан нисдэг тэрэг Сербийн нийслэл Белград орчим осолдож, нярай хүүхдээс гадна нислэгийн багийн дөрвөн гишүүн, хоёр эмч нийлсэн нийт долоон хүн амь үрэгджээ. Тус улсын Ерөнхийлөгчийн зарлигаар амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, улс даяар долоо хоногийн гашуудал зарлаад байна. Сербийн Батлан хамгаалахын сайдын хэлснээр амиа алдсан хоёр нисгэгч Улсын онцгой байдлын албан дахь хамгийн туршлагатай, хамгийн чадварлаг гэгдсэн нисгэгчид байжээ. Газардах цэгийн ойролцоо манан будан их байснаас нисдэг тэрэг осолдсон байж магадгүй гэсэн таамаг байна.