Өмнөд Африкийн эмч нар анагаах ухааны түүхэнд анх удаа эр хүний бэлэг эрхтэнийг амжилттай шилжүүлэн суулгажээ. Шинэ эрхтэнтэй болсон өвчтөн 21 настай бөгөөд 18 настайдаа, бэлгийн идэвхтэй амьдралтай болоод байхдаа бэлэг эрхтэнээ "гээсэн" аж. Гэхдээ эмч нар түүний энэхүү азгүйтлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Өвчтөний бие сайн байгаагаас гадна шинэ эрхтэн нь бүрэн "ажиллагаатай", үр тогтоох ч чадвартай гэнэ. Өмнө нь ийм мэс ажилбар олонтаа хийгдэж, Хятадад хийсэн нэгэн мэс заслыг анхны амжилттай ажилбар боллоо гэж байсан ч шилжүүлсэн эрхтэн нь хэдхэн сарын дараа салгахаас аргагүй болтол "муудсан" аж.