Ромын католик шашинтнуудын тэргүүн Пап лам Францис өөрийгөө өмнөх Папын адил сайн дураараа их хамбатны сэнтийгээс бууж магадгүй гэсэн битүүхэн утгатай мэдэгдэл хийжээ. Тэрбээр Мексикийн телевизид өгсөн ярилцлагадаа "Би энэ суудалд удахгүй байх. 4-5, магадгүй 2-3 жил л болох байх" хэмээгээд 2013 онд огцорсон Пап лам Бенедиктийн шийдвэрийг "зоримог үйлдэл" гэсэн байна.