Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авснаа дэлхий дахинд зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, мөнгөөр бүрсэн зэс зоос 4000 ширхэг цутган зах зээлд гаргажээ.
Монгол Улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд мэндэлсэн билээ. Мөн энэ онд тохиож буй Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан 500 төгр өгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос 2500 ширхгийг цутгасан байна.
Уг зоосыг Кипр улсын “Qualton trading” компаний хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргасан байна.
Т.БАТ