Бразилчууд Ерөнхийлөгч Дилма Русефээ төрийн мэдлийн газрын тос олборлогч "Петробрас" компанийн удирдлагатай холбоотой авлигын хэргийг хайхраагүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн хэмээн буруутгаж, түүнийг шүүхээр шалгуулахыг хүслээ. Энэ байр сууриа илэрхийлж иргэд 22 мужид нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулжээ. Хатагтай Русеф Төрийн тэргүүн болохоосоо өмнө дээрх компанийг тэргүүлж байж. Тиймээс ч түүнийг авлигын хэрэгт мөн холбогдсон, компанийн нэрийг хамгаалж хариуд нь их хэмжээний хахууль авсан гэж иргэд үзэж байгаа аж. Бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд сая гаруй хүн оролцсон гэнэ. Хамгийн том жагсаал Сан-Паулу хотод болсон байна.