"Исламын улс" бүлгийн эсрэг явуулж буй Иракийн цэргийн ажиллагааны үеэр Тикрит хот дахь, Саддам Хуссейний бунхан бараг бүхлээрээ сүйдэж, газартай тэгширчээ. Бунхан юу ч үгүй сүйрч, хэдэн багана нь л үлдсэнийг харуулах дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдсан байна.
Тикритэд төрж, өссөн Саддам Хуссейнийг америк цэргүүд 2003 онд төрөлх хотоос нь барьж, 2006 онд Иракийн Дээд шүүхийн шийдвэрээр дүүжилж хороосон билээ. Шийт шүтлэгтэн байсан түүний бунханд нутгийнхан ихэд хүндэтгэлтэй ханддаг, үргэлж шинэ цэцгээр чимэглэдэг байсан гэдэг. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр удирдагчийн шарилыг өнгөрсөн жил бунхнаас нь шилжүүлж, аюулгүй газар хадгалж байгаа гэнэ.