Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 29 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.