ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 300 гаруй ахмад дайчныг ялалтын 70 жилийн ойн медалиараа шагналаа. Энэхүү баярын хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ сарын 16-нд Элчин сайдын яамандаа эхний 60 ахмад дайчинд шагналыг нь гардуулсан байна. Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байранд болсон 70 жилийн ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар оролцож үг хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 1939, 1945 оны дайнд оролцож байсан 417 ахмад дайчин байдаг ажээ. Үлдсэн ахмад дайчдын медалийг Батлан Хамгаалах Яамнаас гардуулна гэв.