МЗХ-оос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын гурав дахь лекц ирэх баасан гарагт тавигдах гэнэ. Анхны зочиноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан, дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустай ярилцсан юм.
Харин хоёр дахь зочин болох 2014 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир “Боломж бүрээ ашигла” сэдвийн хүрээнд залуучуудтай нээлттэй ярилцсан аж. Тэгвэл “Залуу хүн” цуврал лекцийн гурав дахь зочиноор “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга уригдан, “Сонголт” сэдвээр залууст лекц тавихаар болжээ.