Монгол улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв-2015”, “Уран жиргээ-2015” уран уншлагын наадам 2015 оны 03 сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Уран жиргээ-2015” уран уншлагын наадам 4 насны ангиллаар, Ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв-2015” наадам 3 насны ангиллаар явагдсан бөгөөд нийтдээ 13 сумын 16 сургууль, 17 цэцэрлэгийн 162 авьяаслаг хүүхэд багачууд оролцож өрсөлдсөнөөс ангилал бүрдээ “Тэргүүн байр” эзэлсэн сурагчид Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улсын уралдаанд оролцох эрх”-ийн эзэд боллоо.