Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Органик хүнсний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч уг асуудлыг байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болж түр хойшлуулав.