Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй найм, найруулгын шинжтэй таван саналыг танилцуулан санал тус бүрээр санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлүүлэхээр тогтсон юм.
Дараа нь Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгээс хуулийн төслийн ерөнхий ангийн талаар 21 санал, тусгай ангийн талаар 57 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулсан юм. Ингээд санал тус бүрийн талаар гишүүд хэлэлцэн, санал хураалт явууллаа. Хуулийн төсөлд, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулах буюу торгох шийтгэлийг нэгжээр оногдуулахаар тусган нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байхаар санал оруулж ирснийг гишүүдийн олонх дэмжсэн. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд 10-10.000 нэгжтэй тэнцэх төгрөг, хуулийн этгээдэд 100-50.000 нэгжтэй тэнцэх төгрөх байхаар тусгасан нь мөн дэмжлэг авсан. Нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байна гэсэн тоог цаг үеийн шаардлагаар нэмэх, эсвэл хасч болох юм гэсэн санал дээр гишүүд мөн нэгдсэн. Сэргийлэх тарилгыг хүүхэд, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн бол хүнийг 75 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх заалт дэмжигдсэн. Түүнчлэн, хуульд заасан шаардлагыг зөрчин хүнсний бүтээгдэхүүн экспортолсон, импортолсон бол, газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчсөн бол, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, мансуурсан бол, нийтийн зориулалттай орон байранд оршин суух талаар тогтоосон журмыг зөрчин, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол, сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд сурах, анги танхимдаа байх аргагүй болгосон бол зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулах заалтууд гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан юм. Ийнхүү саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр