Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай. Тус хуралдаанаар зөвхөн Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Уг нь нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гаригт болдог ч суурь хууль гэгддэг Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд ийнхүү тусгайлан өдөр товлосон бололтой. Энэхүү хуулийг өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор бүтэн өдөржин хэлэлцсэн юм.