Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор өнөөдөр /2015.06.23/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга Б.Болорыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн танилцуулгыг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хэлэхдээ,Азийн хөгжлийн банк манай оронд олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж,хэрэгжүүлж ирсэн. Азийн хөгжлийн банк сайн ажиллаж байгааг дуулгаад цаашидаливаа асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхиилэв. Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн газрын Хөдөө аж ахуй, хүрээлэн байгаа орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Байгалийн нөөцийн эдийн засагч Такеши Уеда болон албаны бусад хүмүүс байлцав.