Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан олон улсын II Бага хурал энэ сарын 25, 26-нд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нэртэйгээр Улаанбаатар хотод болох гэж байна.
Бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид уг хуралд оролцох сонирхолтой байгаа гэнэ.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи хурлын үеэр бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар олон улсын эрдэмтэн, шинжээчид цугларч санал бодлоо солилцох юм байна.
Уг олон улсын бага хурлыг жил бүрийн зургаадугаар дугаар сард, Улаанбаатар хотноо тогтмол хуралдаж байхаар шийджээ.