Монгол Улс төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоо батлаад удаагүй байна. Хэдэн жилийн турш маргасны эцэст энэ салбарт бие даасан бодлоготой болж, түүндээ төмөр замыг хэд хэдэн чиглэлд гурван үе шаттайгаар барихаар тусгав. Эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд чиглэлд 1100 км төмөр замыг өргөн царигтайгаар тавихаар болсон. Энэ асуудлаар УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийг ахалсан, төмөр замын салбараар мэргэшсэн гишүүн Р.Раштай ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулганаар баталсан түүхэн, томоохон шийдвэрүүдийн нэг нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого байлаа. Үүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Төмөр зам бол улс орны дотоод, гадаад эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг салбар. Төмөр зам шиг том тээвэргүйгээр Тавантолгой, Оюутолгой, бүс нутгийн болон гадаад харилцаа хол явахгүй. Гаднынхантай яриа хэлэлцээ хийхэд “Та нар төмөр замын талаар бодлогоо тодорхойлоогүй учир шууд ярилцах боломжгүй” гэдэг байсан. Одоо бол нэгэнт бодлогоо баталчихлаа. Төмөр зам, түүний бүтээн байгуулалтын салбарт хамтрахад нээлттэй боллоо гэсэн үг.
-Хэлэлцүүлгийн явцад маршрут, царигийн хэмжээн дээр гол маргаан өрнөсөн. Олон улсад нарийн цариг ашиглаж байхад өргөнийг сонгосноороо Монгол Улс дэлхийн хөгжлөөс ухарч байна, нэг км тутамд 60-100 сая төгрөг алдана гэсэн тооцоо, шүүмжлэл байсан. Өргөн царигийг сонгосон үндэслэл нь юу вэ?
-Ухарсан юм биш л дээ. 1520 мм-ийн царигийг ОХУ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх орон төмөр замын тээвэртээ хэрэглэдэг. Олон санал гарсан ч эцэст нь одоогийн төмөр замтай уялдуулж үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзсэн. Гэхдээ “Одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох төмөр замын царигийн өргөн 1520 мм байна. Харин өөр шаардлагатай чиглэлд, эдийн засгийн үндэслэл тооцоо нотлогдвол царигийн өргөнийг Засгийн газар авч үзэж, УИХ-д оруулан шийдвэрлүүлж байна” гэсэн томъёоллоор, хоёр намын тохиролцоогоор асуудлыг шийдсэн.
Манайхан төмөр зам барихыг нэлээд хялбарчилж ойлгоод байсан. 1-2 жилийн дотор 1000 гаруй км төмөр зам барина гээд байгаа нь үлгэр. Төмөр зам барих ажил их нүсэр, бас нарийн. Газар шорооны ажил, ус, үерээс хамгаалах суваг, шуудуу, гүүр хэрэгтэй. Ялангуяа говь руу “зэрлэг” Р.РАШ: Худлаа мэдэмхийрч, хийрхэх байдал УИХ-д их байна УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 10.30 цагаас эхэлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэж, түр завсарласан.
Үдээс хойш 15 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаан 17.00 цагт нээлттэй үргэлжиллээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тул Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авч байгаагаа мэдэгдсэн Ерөнхий сайд С.Батболдын хүсэлтийг танилцууллаа.
Дараа нь Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонссоноор 2010 оны хаврын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв. Хаврын ээлжит чуулган өндөрлөлөө ус элбэг. Км тутамд л ус нэвтрүүлэх 2-3 тоног төхөөрөмжийг далангийн доогуур шургуулах болно. Чимхлүүр ажил их. Уг нь ул шороог хийсний дараа жил хэртэй өнжөөж, дагтаршуулах учиртай. Гэхдээ бид тэгж чадахгүй биз дээ. Шороогоо овоолж, чигжээд л зулах байх. Дэлхийн чихийг дэлдийлгэсэн объект руу дөмөгхөн л төмөр зам тавих юмсан. Ах нар тавибал маниараа нэг их заалгахгүй шүү дээ.
-Техник, тоног төхөөрөмж хөгжсөн учир эхний ээлжийн 1100 км төмөр замыг хоёр жилд барина гэж Х.Баттулга сайд мэдэгдсэн. Та харин эсрэг бодолтой байгаа юм уу. Таныхаар 1100 км төмөр зам барихад хэдий хугацаа шаардагдах юм бэ?
-Би ажлыг удаашруулахын тулд ингэж яриагүй шүү. Чанартай, аюулгүй байдлыг хангасан зам чухал гэдгийг хэлээд байгаа юм. Сайд бодвол цаанаа тооцож, судлаад л тэгж хэлсэн байх. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг зүйл бүү хийгээсэй гэсэндээ ярьсан хэрэг. Төмөр замд аюулгүй байдал хамгийн чухал. 1960-аад онд Японы хурдан галт тэрэгний шугаман дээр том осол болсон юм билээ. Үүнийг замаас болсон гэж үздэг. Гэхдээ замын ул шороо, рейс, дэр мод, хайрга, дайрга гэх мэтийн алинаас болсныг тогтоож чадаагүй. Багануур, Эрдэнэтийн төмөр замыг барьсан туршлага, хугацааг харъя.
Ерөөд төмөр зам тавьж эхлээд гурав дахь жилдээ орсон ч 70 - аад км-ийг л барьсан байгаа. Ийм хурдаар баривал хугацаа их орно. Тэгэхдээ арай тэгэхгүй биз дээ.Тавантолгой, Зүүнбаянгийн хооронд 400 орчим км газар байгаа. Үүнийг сайн баривал гурван жил болох байх. Говь руу цаг агаар хүнд, зам барих хугацаа ч манайд хязгаарлагдмал, 12 сарын турш ажиллахгүй шүү дээ. Ингэж төсөөлөхөд тэрнээс багагүй хугацаа хэрэгтэй байх. Сайншандаас цааш Баянтүмэнгээр дамжаад төмөр зам тавьж, далайд гарахаар бодлогод тусгасан. Тэр чиглэлд төмөр зам барихад лав дор хаяж дөрвөн жил болох байх. Ер нь зуун жилийн магадлал дээр тулгуурлаж төмөр замыг барьдаг номтой.
-ОХУ, БНХАУ-ын лообийг хийх нь гэж ярьж байсан. Үнэхээр ямар нэг лообий байсан уу?
-Лообий байсан эсэхийг би мэдэхгүй. Улс төр, аюулгүй байдлаас гадна хүмүүс эдийн засгийн дурангаар нэлээд харсан. Урд хөршийн төмөр замын сүлжээтэй холбогдох нь мэдээж чухал. Зарим хүн санаатай, үгүй нь мэдэгдэхгүй дэгс юм ярьж, Монголын нутгаар явах төмөр зам урт л байвал сайн гэж байна. Монголын нутгаар явах, дотоодын төмөр зам урт байх нь зүгээр. Тэгэхдээ тариф нь өндөр байвал шүү дээ. Энд зайлшгүй асуудал гарч ирнэ. Ер нь аль болох дөт замаар, хурдан хугацаанд хэрэглэгчдээ нүүрсээ хүргэж чадвал үнийн хувьд Японы зах зээл дээр Австралийн нүүрстэй өрсөлдөнө. Харин транзит тээвэр урт тусмаа ашигтай. Тиймээс транзит тээвэр, өртөг, эдийн засгийн тооцоогоо маш сайн хийх ёстой.
Энэ чиглэлээр Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөгдсөн. Хэзээ нэгэн цагт гаднынхнаар бариулсан төмөр замын өртгийг төлнө гэдгийг бодолцохгүйгээр хамаагүй ярьж боломгүй. Шатахуун, сэлбэг гэх мэт олон зардал гарна. Юутай ч энэ бичиг баримтаар чиглэлтэй боллоо, гаднынхны өмнө барин тавин худлаа яриад байхааргүй болсон.
-Тавантолгойн ордоос БНХАУ руу хоёр чиглэлээр төмөр зам тавихаар төлөвлөсөн. Тэр чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барина гэж олон нийт ойлгож байна. Бодлогод энэ талаар тодорхой тусгасан юм байна уу?
-Урагшаа чиглэсэн хоёр хэсэгт ямар царигаар төмөр зам барих талаар бодлогод тодорхой тусгаагүй. Гэхдээ гурван үе шаттай малгай өгүүлбэр дотор үе шат бүрийн эхлэх хугацааг Засгийн газар тодорхой судалгаа шинжилгээ, туршилтын үндсэн дээр тогтооно гэж бий шүү. Миний хувьд хэрэв тийш төмөр зам тавибал нарийн царигтай байхад болохг үй юм юу байх вэ. БНХАУ нарийн царигтай төмөр замтай учир түүнтэй холбогдоно. Өргөн цариг тавиад шилжүүлэн ачих зардал гэх мэт асуудал үүснэ шүү дээ. Энэ чинь төрийн бодлого. Тиймээс бүгд 1520, эсвэл 1435 мм байна гэж шууд зааж болохгүй. Тэгэхээр тэр чиглэлийн төмөр замын царигийн хэмжээ одоогоор нээлттэй байгаа гэсэн үг.
-Төмөр замыг хэн барих вэ?
-Манайд төмөр зам барих компани байх гүй. Төмөр замд өөрийн зам засварын анги бий. Тэр анги жилдээ 60-70 км газар их засвар хийдэг. Автозамын компаниудыг үүнд, ялангуяа газар шорооны ажилд татан оролцуулж болох ч бүх ажлыг 100 хувь дотоодын компани хийх боломжгүй. Хөрөнгө оруулагч нь гүйцэтгэгчээ сонгоно шүү дээ. БНСУ, ОХУ гэх мэтээр төмөр зам барих сонирхлоо илэрхийлж байна. Хөрөнгөө гаргаад яриа хэлэлцээ хийвэл бид Тавантолгойн нүүрсээ барьцаалж ажиллаж таарах биз. Эдийн засгийн тооцоо чухал.
Төмөр замыг барьсны дараа бид эргээд төлнө. Тэгэхээр олон улсад өрсөлдөх чадвартай, ачаа их хэмжээгээр тээвэрлэдэг төмөр зам барих ёстой. Тэгвэл гаргасан зардлаа богино хугацаанд нөхөж чадна. Одоо ТЭЗҮ гэж бараг байхгүйтэй адил. Нарийвчилсан тооцоо судалгаа хийнэ. 1980- аад онд БНАСАУ Тавантолгойн нүүрсний ордыг их сонирхож байсан юм. Тэд энэ чиглэлээрээ нэлээд судалгаа хийсэн. Харин Сайншандаар биш Хар айраг-Бор-ӨндөрБаянт үмэн гэсэн маршрутаар тооцсон бай даг. Бид бол Сайншандад үндэсний аж үйлд вэр хөгжүүлэх боломж өндөр гээд энэ чиглэлийг сонгосон хэрэг.
-Эцсийн дүнд хоёр хөршийнхөө хэн хэнийг гомдоохгүй урагш, хойш чиглэсэн төмөр зам тавихаар шийдсэн гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Монголын эдийн засаг, уул уурхай руу оросууд ч, хятадууд ч, бусад орон ч өөрийн өнцгөөс харж байгаа нь нууц биш. Хөрөнгө оруулагч талын эрх ашгийг мэдээж бид бодолцох ч үндэсний, язгуур эрх ашиг хамгийн чухал. Тиймээс тооцоо, судалгаагаа түргэлэн нарийвчлах нь чухал. Ажлын хэсэг ч ийм байр сууринааас хандсан. Монголын төр байгаа болохоор хэнд нь хаашаа зөвшөөрөл өгөхөө бид мэднэ. Хүнээр заалгахгүй. Урагш хэрэв төмөр зам тавибал цэвэр ачаа тээврийнх байна. Хүн тээвэрлэхгүй. Гэрээ хэлэлцээр хийж таарна. Гол нь хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр явах манай транзит тээврийн нөхцөл. Тиймээс энэ талаарх тохиролцоогоо Засгийн газрын түвшинд нарийн хийх ёстой.
-1949 оны гэрээг өөрчлөх үү. Өмнө нь энэ салбарын бодлогыг Монгол Улс бие дааж баталж байгаагүй.
-Хамгийн том нь 1949 онд ЗХУ-тай гэрээ байгуулж төмөр замтай болсон явдал юм. Улаанбаатар төмөр замыг байгуулсан тухай 1949 оны гэрээг Маршал Чойбалсан Москвад биш, Улаанбаатарт үзэглэсэн юм шүү дээ. Тэр үеийн олон улс, улс төрийн нөхцөл байдлыг харгалзсан л байх. 1949 оны гэрээг сая баталсан бодлогодоо тусгасан. Энэ уг нь сайн гэрээ. Гэхдээ цаг хугацааны явцад өөрчлөх шаардлагатай болсон. Хувь, харьцааны асуу дал их чухал.
1967 онд гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол, Оросын харьцааг 50:50 болгосон. Төмөр замын тээврийн аюулгүй байдлын хуульд 51 хувийг нь Монголын төр эзэмших ёстой гэж заасан байгаа. Мөн Хувьчлалын талаар баримтлах төрийн бодлогод төмөр замын талаар гэрээ хэлэлцээ хийж, харьцааг 51:49 болгох талаар ОХУ-тай ярихыг тусгасан. Цаашдаа энэ асуудал шийдэгдэх байх. Тавантолгой гэх мэт томоохон ордын асуудалтай үүнийг уяж болно. Бас одоогийн төмөр замаа эрс сайжруулахыг энэ тогтоолд чухалчиллаа.
-Бодлогод тусгасан гурав дахь үе шатад манай улс өөрөө транзит тээвэр хийх зам барих юм билээ. Засгийн газарт энэ асуудлыг хэзээ оруулж ирэх чиглэл өгсөн бэ?
-Хоёр агуу гүрний дунд байгаа учир Монгол Улс өөрөө транзит орон. Энэ болом жоо авто зам, төмөр зам, агаарын тээвэрт ч ашиглах ёстой. Казахстан, Япон, БНСУ гэх мэт олон орны тээврийг өөрийн орноор дамжуулах хэрэгтэй. Гэтэл одооны мушгиралдсан төмөр замыг хөндлөн гэж ойлгоод байгаа нь буруу. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр хүн бүр төмөр зам, уул уурхайг мэддэг болчихож. Худлаа мэдэмхийрч, хийрхэх байдал УИХ-д их бий. Бодлого, мэргэжил, эдийн засгийн тооцоо, улс төр, аюулгүй байдлын аль алийг бодолгүйгээр өөрийн бодлыг туйлын үнэн гэж зүтгэх нь мугуйд хэрэг. Засгийн газарт үүрэг өгсөн учир Эдийн засгийн байнгын хороо хяналтаа тавина.