Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад суух Суурин төлөөлөгч бөгөөд НҮБ-ын Суурин зохицуулагч, хатагтай Сезин Синаноглуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, П.Цагаан Сезин Синаноглуд Монгол Улсад суух НҮБ-ын суурин төлөөлөгчөөр томилогдон ирсэнд нь баяр хүргээд “НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийн эсрэг ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг Монгол Улс тал бүрээр дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулахыг чармайж ирсэн. Энэ талаар төр засгийн түвшинд олон төрлийн арга хэмжээ авч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хичээлийн жилийн нээлтээр дэлхийн уур амьсгалын өөрчл өлт, түүний үр дагаврын та лаар дунд сургуулийн сурагч дад хичээл заасан төдийгүй, энэ жилээс мод тарих үндэсний өдөртэй болж, ойжуу лах са наачилга, төслүүд ч мөн хэрэгжиж байгаа.
2010 оны найм дугаар сард Монгол Улсын Засгийн газар говьд хуралдаан хийж, цөлжилттэй тэмцэх асуудал хэлэлцэнэ. Цаашид Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын хамтын ажиллагаа улам ахицтай, олон салбарт өргөжин тэлнэ гэж найдаж байна” гэж ярив хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.