Увс аймгийн Өмнөговь суманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “Жи Си Си Айр” компанийн ажилтнууд, орон нутгийн иргэдийн хооронд болсон маргаан Улаангом сумынх ны анхаарлын төвд байна. Баруун бүсэд томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд С.Батболд уржигдар тус аймагт хүрэлцэн ирж, иргэдтэйгээ уулзсан юм. Уулзалтын үеэр Өмнөговь сумаас ирсэн хэд хэдэн иргэн Ерөнхий сайд, түүнийг дагалдан яваа Засгийн газрын гишүүдэд байдлыг танилцуулсан.
Өмнөговь зэрэг гурван ч сумын иргэд ундаалдаг Орлого голын эхэнд дээрх компани үйл ажиллагаа явуулж, улмаар ус нь бохирдсоноос асуудал үүсчээ. Нутгийн иргэд хятадууд руу дайрч, эсэргүүцлээ илэрхийлсэн гэнэ. Харин орон нутгийн цагдаа нар үймээнийг зохицуулахаар очоод иргэд рүү гал нээж, 20 гаруй хүнийг баривчлан хорьжээ. Сумаа төлөөлж ирсэн нэгэн “Олон нийтэд ташаа мэдээлэл цацаж байна.
Тэнд гурван ч сумын иргэдийн эрх зөрчигдлөө. Ерөнхий сайд та дээрх компанийн үйл ажиллагааг зогсоож, иргэд тэй зүй бус харилцсан цагдаа нарт арга хэмжээ авч, баривчлагд сан иргэдийг суллаж, байгаль ор чин, иргэдэд учирсан хохир лыг нөхөж өгнө үү” гээд гарын үсэг бүхий албан бичгийг Зас гийн газрын тэргүүн С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт гардуулав.
Уг компани нийт 108.9 га талбайд хоёр ч ашиглалтын лиценз эзэмшдэг болохыг ЭБЭХЯны Төрийн нарийн бичгийн дарга Хүрэлбаатар хэлэв. Мөн төсөвт 286.5 сая төгрөгийн татвар төлсөн гэнэ. БОАЖЯ-наас уг асуудлыг судлахад тэд байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө хийгээгүй байжээ. Мөн Ой, усны сав газарт ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас 500 сая төгрөг гаргаж хилийн зурвасыг тогтоож дууссан юм байна. “Жи Си Си Айр” компанийн лиценз авсан талбайн тодорхой хэсэг нь хориотой бүсэд багтаж буй гэнэ.
Тиймээс лицензийг хэсэгчлэн цуцлах арга хэмжээ авахаар ажиллаж буйгаа салбарын сайд Л.Гансүх тайлбарлав. Одоогийн байдлаар уг компанийн үйл ажиллагааг зогсоосон аж. УМХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон атал үл тоон ажилласан хятадуудад буруу байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлсэн ч буруу аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн орон нутгийн иргэдийг шууд л загнав. “Үйл ажиллагаа л явуулж байгаа бол хятад, монгол адилхан хүн. Цагдаа нэг удаа хий буудсан юм билээ.
Дахиад ямар нэг дайралт байхгүй гэдгийг төлөөлж ирсэн иргэд хатуу ойлгох хэрэгтэй. Дээрмийн аргаар асуудал шийддэг цаг үе өнг өрсөн. Тиймээс та бүхэн буцаж очоод иргэдтэйгээ яриад дахин ийм хүчирхийллийн ажиллагаа бүү явуулаач гэж хүсье.
Түүнээс биш энд ирж айлган сүрдүүлж, хашгичиж байгаад асуудлаа шийднэ гэвэл санасны гарз. Болсон асуудлыг аль болох ойлгож шийдэхийг бодъё. Тэр компани хууль бус ажиллагаа явуулсан бол судалж байгаад зогсооно. 2-3 хүн хоригдсон тухай сонссон, уржигдар Цагдаагийн даргатай нь яриад хорих хэрэг байна уу, гадуур шалгавал яасан юм гэж хэлсэн. Тэднийг гаргасан байх. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэчихсэн юм билээ. Шалгаж тодруулаад ший дэх байх. Ер нь юм л бол цагдаад буруу өгмөөргүй байна. Асуудал болохоороо л цагдааг дууддаг биз дээ. Тэр үед нь дайрч давшлахгүйгээр ярилцаад асуудлаа шийдэх боломж байсан шүү дээ” гэлээ.
ЖИМСТЭЙ ААРУУЛ УВСЫН БРЭНД БОЛНО
Увсынхан хөдөө аж ахуй, га зар тариалангийн салбарт амжилт гаргах, түүгээр эдийн засгаа хөгжүүлэх боломжтойг Ерөнхий сайд онцолсныг бид дурдсан билээ. Иргэдийн уул залт болохоос өмнө тэрбээр “Бор үзүүр” ферм, “Увс-Эрдэнэ” компани, UFC компани, Урга мал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Увс дахь салбарын үйл ажиллагаатай танилцаж, шинээр барьсан авто зам, цэцэрлэгийн нээлтэд оролцсон юм.
“Бор үзүүр” фермийн захирал Д.Түмэндэмбэрэл “Манайх үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн хүрээнд гурван жилийн хугацаатай, нэг хувийн хүүтэй 40 сая төгрөгийн зээл авч ажлаа эхэлсэн. Одоо саалийн 15 үнээтэй, ирэх сараас 10 үнээ нэмж тугаллана. Нэг үнээнээс өдөрт дунджаар 10 литр сүү авдаг. Бэлчээрийн 15, хадлангийн таван га газартай” хэмээн танилцуулав. Гурван ч хүнийг 200.000-250.000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулдаг гэнэ.
Сэ лэнгэ, Оросын угшлын үнээнүүдээ нэгийг нь дунджаар сая төгрөгөөр худалдаж авчээ. Сүүгээ цэцэрлэг, сургуулиудтай гэрээ хийж борлуулдаг юм байна.
Тэд мөн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм билээ. Үхрийн нүд, чацарганатай ааруул нь Увс нутгийн брэнд гэж болохоор аж. Түүнийгээ улам боловсронгуй болгож, сав баглаа боодол хийхээр төлөвлөж буй гэнэ.
ОЮУТОЛГОЙН ОРДОД АЖИЛЛАХ ЭХНИЙ 820 ХҮНИЙГ ЭНЭ САРЫН 15- НААС БҮРТГЭНЭ
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газраас шийдсэн томоохон асуудлуудаа танилцуулж, бүтээн байгуу лалтад увсчуудын оролцоо их гэдгийг сануулсан юм. Увсынхан чацаргана, үхрийн нүд их тариалдаг аж. Мөн газар тариалан хөгжүүлэх нь эдийн засгаа өргөжүүлэх том боломж гэдгийг Ерөнхий сайд онцлов. Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагаа эхэлсэн, 5000 орчим ажлын байр тэнд бий болно.
Увс нутгийн залуусаас ажиллахыг хүсэж буй нь анзаарагдав. Хэд хэдэн хүн энэ талаар асуусан. Тэгвэл Оюутолгойн ордод ажиллах эхний 820 хүнийг энэ сарын 15-наас бүртгэх аж.
Гэхдээ нэг км-ийн гүнтэй уурхайд ажиллах инженер, техникийн боловсон хүчин манайд байхгүй тул бүртгэснийхээ дараа залуусыг сургалтад хамруулах юм билээ. Хүний хөгжил сангаас олгох эх орны хишиг буюу хоёр намын улс төрийн амлалт болох 1.5 сая төгрөгийг нэхсэн хүн ч байлаа. Мөн Засгийн газрын шийдвэрээр зарим их, дээд сургуулийг нэгтгэхээр болсон. Үүний дагуу Улаангом коллежийн 180 орчим оюутныг ШУТИС, ХААИС руу шилжүүлэхээр болсон аж.
Сургалтын төлбөр нь эндээ жилд 350.000 төгрөг бол Улаанбаатарт сая гаруй төгрөг болно. Ядуу, амьдрал хэцүүхэн өрхүүд хүүхдийнхээ төлбөрийг арай ядан төлж байсан, одоо энэ зөрүүг яах вэ, Улаангом нийслэлийн хооронд 1400 км, замын зардлыг хэрхэн зохицуулах юм бол гэх мэтээр оюутан, эцэг, эхчүүд лав лав.
Дээрх оюутнуудаас 88 нь ШУТИС, 20 орчим нь ХААИС руу шилжих юм байна. Тэд ний сургалтын төлбөрийн зөрүүнд 53 сая, замын зардалд зургаан сая төгрөгийг улсаас гаргахаар болсныг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлэв.
С.Туул