Хаврын чуулган завсарлаж, Төрийн ордон нам гүм байх энэ чөлөөнд гишүүд хаагуур юу хийж байгаа талаар тодрууллаа.
С.БЯМБАЦОГТ НУТАГТАА АЯН ЗОХИОЖ, СОНГОГЧИДТОЙГОО ТЕЛЕ УУЛЗАЛТ ХИЙВ
Ховд аймгаас УИХ-д сонгогдсон төрийн тү шээ С.Бямбацогт тойрог тоо ажиллаж байна. Тэрээр нутагтаа хөл тавиут ажилдаа орж, үе тэнгийнхээ залуусын бүтээлч аяны “Эр гэн дурсахуй” уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Тус уулзалтын зорилго нь 70-аад онд төрсөн нутгийн залуучуудын санал санаачилгыг дэмжин, нутаг орноо хөгжүүлэх бодит ажлуудыг хийх зорилготой гэсэн.
С.Бямбацогт “Ховд” телевизийн шууд ярилцагад орж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлууд, өргөн барьсан, баталсан хуулиуд, тойрогтоо хийсэн ажлын талаар иргэддээ мэдээлэл өгч тэдний асуултад хариулжээ.
Иргэдийн зүгээс хамгийн их асууж, тодруулсан зүйл юу байсан тухай лавлахад, бүсийн нэмэгдэл олгуулах тухай, “Монгол мал” хөтөлбөр тус аймгийнханд ашиг тусаа хэрхэн өгөх, Ховдод байгуулагдах малын гаралтай түүхий эдийн бирж,цэвэрлэх байгууламж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар илүү сонирхож асуусан гэв. Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг С.Бямбацогт санаачилсан ч хаврын чуулганаар дэмжлэг авч чадаагүй юм. Бүсийн нэмэгдэл олгох асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, ард түмний хүсэн хүлээж буй асуудал учир намрын чуулганд өргөн барина гэдгээ тэрбээр сонгогчдодоо амлажээ.
Ховд аймгийн малчдын хувьд өнгөрсөн өвөл, хавар хүндхэн болж, 800 гаруй өрх хотоо харлуулж, нийт малын 20 гаруй хувь нь хорогдсон гэнэ. Малчдын 30 гаруй хувь нь банкинд дөрвөн тэрбум орчим төгрөгийн зээлтэй байгаа нь малчдын хувьд том дарамт болж байгаа учраас “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллахаа С.Бямбацогт гишүүн илэрхийлсэн байна.
Г.БАЯРСАЙХАН ТОЙРОГТОО ШҮД, ЭРҮҮ, НҮҮРНИЙ ТӨВ БАЙГУУЛНА
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Архангай аймагт саяхан амарч ирээд ЭМШУИСтай хамтран Чингэлтэй дүүрэгт сургалт, судалгаа, эмчилгээний шүд, эрүү, нүүрний үн дэсний төв байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэрбээр БНСУ-ын “Чоннам” их сургуулийн э р д э м т э н , д о к т о р у у д ы г урьж тойргийнхоо сонгогчдыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болсон гэсэн. Тэрбээр УИХ дахь “Ногоон” бүлгийн ахлагчийн хувиар байгаль орчны асуудалд ч анхаарлаа хандуулж байгаа бололтой. Архангайд амарч байхад нь загасны эрлэг болсон тураг гогой нууруудад ихээр нүүдэллэж ирсэн нь харагджээ. Энэ талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж санал солилцох, хууль зөрчин тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай зарим компанийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад асуудал тавихаар зэхэж байгаа гэсэн.
Д.ДАМБА-ОЧИР ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Орхон аймгаас сонгогдсон тэрбээр Эрдэнэтийг хот байх ёстой гэж үздэг. Ийм статустай болохын тулд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруу лахаар төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Энэ ажлын хүрээнд УИХын Тамгын газ рын хуулийн мэргэ жилтн үүд ирэх сарын дундуур Орхон аймагт ажиллах юм байна.
СУ.БАТБОЛД АМАРЧ ДУУСААД СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ “НОЦОЛДОНО”
Тэрбээр одоогоор саам уусан шигээ амарч байгаа дуулдав. Намрын чуулганаар хэлэлцэх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт ажиллаж байгаа аж. Мэдээллийн эрх чөлөөний тухай, Бэлчээрийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж, “Атрын III” аяны хэрэгжилттэй чуулганы завсарлагаар танилцах юм байна.
Ц.СЭДВААНЧИГ БИРЖИЙН ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ДАХИН ЗҮТГҮҮЛНЭ
Тэрбээр Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн даншиг наадамд оролцоод иржээ. Энэ үеэрээ Хөвсг өл нутагтаа, да лайн эрэг дээр хэд хоног амрахын зэрэгцээ Ханх, Хатгалын оршин суугчдын гомдол, саналыг сонсоод иржээ. Эдгээр тосгоны оршин суугчид төрж, өссөн нутагтаа харийн хүн мэт амьдардаг гэлцэнэ. Учир нь Ханх, Хатгалын газар нутаг нь тусгай хамгаалалттай нутгийн бүсэд багтдаг учир 0.07 га газраа өнөөдрийг хүртэл хувьчилж аваагүй аж. Үүнтэй холбоотойгоор Ц.Сэдваанчиг Ханх, Хатгал орчмын зарим газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс хасуулах тогтоолын төсөл санаачилжээ. Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж байгуулах тухай хуулийн төслөө намрын чуулганд дахин өргөн барих аж.
Э.Төр