Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд хамтран 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувагт үзлэг хийжээ.
Үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах даалгаврыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т, дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд өгсөн байна.
Үүргийн хүрээнд Дэнжийн мянга-2, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны суваг, тунгаах байгууламжууд, Дэнжийн мянга-1, 3, Толгойтын үерийн хамгаалалтын далангийн цэвэрлэгээг гүйцэтгэж байна. Мөн далан сувгийн 28 байгууламжийн цэвэрлэгээг хийх ажлын хуваарийг гарган ажиллаж байгаа юм.