Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь төлөвлөж байсан шулуун гэдэсний хагалгааг уржигдар хийлгэлээ. Монгол, Солонгосын хамтарсан “Сонгодо” эмнэлэгт хийсэн хагалгаа амжилт тай болсон бөгөөд мэс заслыг хоёр улсын эмч нар хамтран амжилттай хийж гүйцэтгэжээ.
Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байна гэж Хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр өглөө мэдэгдэв. Ерөнхийлөгчийн шулуун гэдэсний өвчнөөр нэлээд эрт нээс өвчилжээ. Ажлын зав чөлөөнөөс шалтгаалж хагалгаа хийлгэхээ түр хойшлуулж байсан. Энэ сарын 20-ны үеэр ажилдаа орохоор төлөвлөж байгаа.
Тэр хүртэл эмчийн хяналтад байна гэж нэрээ хэлэхийг хүсээгүй албаны эх сурвалж хэллээ. Дашрамд дурдахад, өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр ийм төрлийн хагал гааг АНУ-д 50 мянган доллараар хийлгэж байсан гэнэ.
Манай төр, засгийн өндөр албан тушаалтнууд гадаадад эмчлүүлэхийг илүүд үздэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин эх орондоо, өөрсдийн эмч нарын чадварт итгэжээ