Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит "Шараваа-2016" Төв аймгийн өсвөрийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн долоо дахь жилдээ Зуунмод хотод боллоо. Тус тэмцээнд Төв аймгийн 21 сумын 76 баг гурван насны ангилалд оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. 12-13 насанд охидоос Жаргалант сумын баг тэргүүлсэн бол хөвгүүдээс Мөнгөнморьт сум түрүүллээ. Харин 14-15 насанд хөвдгүүдээс Хүмүүн цогцолбор сургуулийн баг, охидоос Жаргалантын баг тус тус аваргалсан юм. Хамгийн дээд нас буюу 16-18 насанд Хүмүүн цогцолбор сургуулийн охид, хөвгүүдийн баг тус тус алтан медалийн эзэд боллоо. Тэмцээний биеэр өв аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Төв аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн АШТ долоо дахь жилдээ болж байна. Энэ жилийн онцлог юу байна вэ?
-Сүүлийн үед өсвөрийн тамирчдын ур чадвар илт өсөж байна. Энэ жил 76 багийн 500 гаруй хүүхэд оролцож байгаа нь онцлог юм. Тус тэмцээнийг аймгийн залуучуудын холбоо үргэлж ивээн тэтгэж зохион байгуулдаг уламжлалтай.
-Төв аймагт сагсан бөмбөг хөгжихөд энэ тэмцээн ихээхэн үүрэгтэй болов уу.
-Тэгэлгүй яах вэ. Аймгийн хэмжээнд том олон баг оролцдог тэмцээн бол энэ. Манай аймгаас шилдэг сагсан бөмбөгчид олон төрөн гарсан тэдний залгамж халаа бэлтгэхэд энэ тэмцээн маань үнэтэй хувь оруулж байгаа.
Тэмцээний дүн
12-13 нас
Эмэгтэй
1.Жаргалант сум
2.Хүмүүн цогцолбор
3.Тавдугаар сургууль
Эрэгтэй
1.Мөнгөнморьт сум
2.Хүмүүн цогцолбор сургууль
3. Тавдугаар сургууль
14-15 нас
Эмэгтэй
1.Жаргалант сум
2.Бүрэн сум
3.Батсүмбэр сум
Эрэгтэй
1.Хүмүүн цогцолбор сургууль
2.Алтанбулаг сум
3.Баян сум
16-18 нас
Эмэгтэй
1.Хүмүүн цоголбор сургууль
2.Батсүмбэр сум
3.Эрдэнэсант сум
Эрэгтэй
1.Хүмүүн цогцолбор сургууль
2.Жаргалант сум
3.Эрдэнэ сум