Дөрөвдүгээр сарын 12
- Өнөөдөр бол жилийн 103 дахь өдөр бөгөөд он дуустал 262 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +8 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2029.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 312.70, вон 1.77 төгрөг байна.
- “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр” сэдэвт сургалт 17.00 цагаас Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургууль дээр болно.
- MN - мэдээллийн төвд 12.00 цагт байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудаас үндэсний бахархал Шонхор шувууны нууц бизнесийн талаар мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын III байрны 320 тоотод 11.00 цагаас хийнэ.
- Хүн сансарт ниссэний 55 жилийн ойн арга хэмжээ Ю.А.Гагарины нэрэмжит "Русский лицей" сургууль дээр 11.00 цагт болно.
- 11.30 цагаас МҮЭХ-ны байранд Иргэний Зориг Ногоон намд "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна.
- AСЕМ: “Иргэний нийгмийн байгууллагууд ба үйлдвэрчний эвлэлүүдийн боломж” ярилцлага 10.30 цагаас “Шангрила” зочид буудлын 1-р давхар “Парис” танхимд болно.
- Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуй байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа 11.00 цагт Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанаас хөдөлнө.
- Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ойд зориулж Төмөр замын Соёлын ордонд 15.00 цагаас нэгдсэн арга хэмжээтэй. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон 2 улсын баатар Ж.Гүррагчаа оролцоно.
- “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас Сүхбаатар дүүрэг 1-р хороо, “Эдельвайс” зочид буудал, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн сургалтын танхимд болно.
- 11.00 цагаас МУБИС-ийн “Инновацийн төв”-ийн 600 тоот өрөөнд МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 13.00 цагаас МАХН-ын Төв байранд "Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн таслан зогсооё" арга хэмжээг зохион байгуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ой тохиож байна.
- 2013 онд амиа золиослогч хоёр хүн Чадын гурван цэргийг хөнөөж, Малигийн супермаркетад байсан олон жирийн иргэдийг шархдуулжээ.