
Тавдугаар сарын 10
- Өнөөдөр бол жилийн 130 дахь өдөр бөгөөд он дуустал 235 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +14 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн хур тунадас орох юм байна.
- Билгийн тооллын 4, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2022.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.50, юань 311.00, вон 1.73 төгрөг байна.
- “НОГООН ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ-2016” үзэсгэлэн, зөвлөгөөнийг 5-р сарын 10-11-ний өдрүүдэд БОНХАЖЯ, МҮХАҮТ, МИХ хамтран МҮХАҮТ-ын байранд зохион байгуулна.
- Ардчилсан хүчний залуучуудын холбооны урилгаар Батж.Батбаяр гуай "Амжилтанд хүрэх зам" сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцана. 18.00 цагаас “Шонхор Таувер”-т болно.
- 18.00 цагаас 976 Арт Галерейд "Уран бүтээлчийн үүцийг уудлах цаг – нээлттэй хэлэлцүүлэг болно.
- "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөн 09.00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-аас мэдэгдэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хуванцар саванд агуулагдаж буй хорт бодисын талаар оюутнууд мэдээлэл хийнэ.
- Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг 10.00 цагт ЭХЭМҮТ-д хүлээн авах ёслол болно.
- 11.30 цагт дотоодын цэргийн 084-р ангийг “Байлдааны гавъяаны одонгоор шагнах ёслолын ажиллагаа болно.
- Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт Чингис зочид буудалд 15.00 цагаас болно.
- АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг” сэдвээр МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд 11.00 цагаас лекц уншина.
- ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: Өнөөдөр Мексик болон Гватемала улсад Ээж нарын баяр тохиож буй юм.
- Мөн Азербайжан улсад жил бүр энэ өдөр Цэцгийн фестивалийг зохион байгуулдаг.
- 1979 оны энэ өдөр БНСУ-ын алдарт дуучин LEE Hyori мэндэлжээ.
- 2013 онд Нью Йорк хотын “One world trade center” худалдааны барилга нь дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн хамгийн өндөр барилга, харин дэлхийн 4 дэх өндөр барилга болжээ.
- 1993 онд Тайландын тоглоомын үйлдвэрт гарсан гал түймэр 156 хүний амийг авч оджээ.
- 1975 он Sony компани Японд “Бетамакс” хэмээх дуу бичлэгийн тоглуулагчаа танилцуулж байжээ.