
Тавдугаар сарын 11
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 131 дахь өдөр бөгөөд он дуустал 234 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн хур тунадас орох юм байна.
- Билгийн тооллын 5, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2022.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.30, юань 310.00, вон 1.74 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “НОГООН ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ-2016” үзэсгэлэн, зөвлөгөөнийг 5-р сарын 10-11-ний өдрүүдэд БОНХАЖЯ, МҮХАҮТ, МИХ хамтран МҮХАҮТ-ын байранд зохион байгуулна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаасТэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт Монголньюс мэдээллийн төвд Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аянг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.
- МҮХАҮТ нь 09.00-15.00 цагийн хооронд Тайваний Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжилт “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна.
- 10.00-16.00 цагийн хооронд "Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930" Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно.
- 11.00 цагаас Парк-ийн Castle ресторанд "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
- 10.00-14.00 цагийн хороонд UB city зочид буудал /19-ын үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв" Олон Улсын II зөвлөгөөн болно.
- 18.00 цагаас Ганданлхавжама буюу " Богд ламын егүзэр" номыг Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба Агваанцүлтэм бээр айлдана.
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан 11.30 цагт Төрийн ордны "Г" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд олон улсын CDIO V дахь удаагийн сургалтын нээлт 09.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Вьетнам улсад Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Энэтхэгт Техник технологийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 2013 онд Турк улсад болсон бөмбөгдөлтийн үеэр 52 хүн амь насаа алдаж байжээ.
- 2010 онд Дэвид Камерон Их Британийн Ерөнхий сайд болжээ.
- 1998 онд Энэтхэг улс гурван удаагийн газар доорх цөмийн туршилтыг явуулж байжээ.
- 1996 онд Эверест Оргилд нэг өдрийн дотор 8 уулчин нас баржээ.
- 1949 онд Израйль улс НҮБ-д нэгджээ.