
Өнөөдөр 17.00 цаг хүртэл Чингисийн талбай дээр Цагдаагийн Ерөнхий газрын "Нээлттэй өдөрлөг" болж байна. "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" уриан дор зохион байгуулагдаж буй тус өдөрлөгийн үеэр иргэдэд жолооны хуучин үнэмлэх солих хүсэлт, хаясан гээсэн үнэмлэх сэргээлгэх өргөдлийг хүлээн авч байна. Харин үнэмлэхээ сэргээлгэх бол 12500 төгрөг, сургалтанд хамрагдах бол 10000 төгрөг төлж шалгалтанд орох юм байна.
Мөн Галт зэвсгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байгаа юм байна.