
Нийслэлийн ИТХ өчигдөр ээлжит бусаар найм дахь удаагаа хуралдан, Улаанбаатар хотын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаас үзвэл нийслэл 415.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, үүний 270.1 тэрбум нь мөнгөн хөрөнгө юм байна. Эргэлтийн хөрөнгийн 27.4 хувь буюу 114.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт байгууллагуудын эргэлтийн хөрөнгө эзэлж байгаа аж. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл зардлаа хэмнэснээр төсвийнх өө 14.4 хувийг зарцуулалгүй үлдээжээ. Харин нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар нийслэлийн Засаг даргын санх үү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулав.
Гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүж үүлэхээр хот тохижуулах зардал дээр 625 сая төгрөг нэмж, орон нутгийн төсөвт байгууллагуудын 2015 онд хэмнэсэн төсөв, үйл ажиллагаанаас давуулан олсон орлогыг хууль, журмын хүрээнд тооцож, нэг тэрбум 406.9 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж, ахмад настан, оюутан, сурагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зардлаас 16.6 тэрбум төгрөг хасан, нийтийн тээврийн компаниудад зорчигч тээвэрлэсэн цагаар нь тооцож, санхүүжүүлэх зардлыг 9.7 тэрбум төгр өгөөр нэмж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон” төв дэх ажиллагсдын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчл өлт оруулжээ. Мөн нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг элэгний хорт хавдар эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах мөнгийг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэнээр хотын шууд урсгал зардал нийт 5.4 тэрбум орчим төгр өг өөр багасан 299 тэрбум 676.5 сая төгрөг, нийслэлийн төсвийн нийт урсгал зардал таван тэрбум 149.2 сая төгрөгөөр буурч, 396 тэрбум 428.3 сая төгрөг болж байна.