
Хөдөлмөрийн яам, БНСУ-ын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Солонгост ажиллах иргэдийн хэлний мэдлэгийг шалгажээ. Тодруулбал, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалтыг Үйлдвэр Урлалын политехникийн коллеж дээр авчээ. Нийтдээ хоёр өдрийн шалгалтад 10 мянган иргэн солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.