МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өчигдөр МАХН-ын шинэ байрны барилгын явцтай танилцлаа. МАХН-ын 90 жилийн түүх, дурсгалыг багтаах Тусгаар тогтнолын ордны барилгын угсралтын ажил дууссан бөгөөд нийт ажлын 70 хувийг хийж дуусгажээ.
Баруун жигүүртээ намын удирдах зөвлөл, албаныхан, зүүн талдаа аж ахуйн нэгж, байгууллага, түрээслэгчид байрлах соёмбо хэлбэртэй 11 давхар барилгад Сүхбаатар жанжны хөшөөг байрлуулахаас гадна Хувьсгалт намын 300, 800 хүний багтаамжтай хурлын танхим, спорт заал, фитнесс танхим, зоогийн газар, хэвлэл мэдээллийн танхим байрлах гэнэ.
МАХН-ын шинэ байранд 14.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд тус намын 10 мянга гаруй гишүүн, дэмжигч хандив өргөсөн байна.
Барилгын гүйцэтгэгчээр “Өндөр буянт” холдинг компани өнгөрсөн оны есдүгээр сараас ажиллаж байгаа бөгөөд энэ онд багтааж ашиглалтад өгөх юм.
Б.Март