НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Товчооны захирал Ажэй Чибберийн манай улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Түүний айлчлалын дүнгийн талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өчигдөр мэдээлэл хийв.
Айлчлалын хүрээнд ноён Ажэй Чиббер Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний III илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаа болон “МХЗ-уудын хэрэгжилтийн асуудлууд, ялангуяа ядуурлыг бууруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт семинарт оролцож, МХЗ-уудын хэрэгжилт Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд ямар түвшинд хүрсэн, Монгол Улс МХЗуудын хэрэгжилтийг хэрхэн ханган биелүүлж байгаа, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм байна.
А.Чиббер Өвөрхангай аймагт зочилж, НҮБ-ын ХХ-ийн шугамаар хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагаатай мөн танилцжээ. Тэрбээр НҮБ-ийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ихээхэн үр дүнтэй болжээ гэж дүгнэсэн байна.
Г.ЭНХ