УИХ-ын гишүүд ерөнхийдөө амарч буй. Ч.Улаан тэргүүтэй С.Бямбацогт, Ц.Сэдванчиг нарын Төсвийн байнгын хорооны 10-аад гишүүн Ботсван улсаас туршлага судлахаар одсон бол Н.Энхболд, Г.Баярсайхан нар БНСУ-ын Парламентын урилгаар тус улсыг өнөөдөр зорих юм байна.
Харин Су.Батболд гишүүн БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран тойрогтоо буюу Төв аймагт буяны үйл ажиллагаа зохион байгуулж яваа гэсэн.
Тэрбээр солонгосуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд хиймэл хөл бэлэглэж, 40 өрхөд хүнсний тусламж үзүүлж, 40 хүүхдэд гарын бэлэг гардуулсан аж.
Мөн Олон улсын хүүхдийн эрүүл мэндийн оюутны байгууллагатай хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын 50 хүүхдийг эрүүл мэнд, англи хэлний сургалтад хамруулжээ.
Э.Төр