Төрийн ордонд эль хуль байдал үргэлжилсээр. УИХ-ын дарга нутагтаа амрахаар явсан гэсэн. Нэг дэд дарга Н.Энхболд өчигдрөөс БНСУ-д ажиллаж байгаа бол нөгөө дэд спикер Г.Батхүү хөдөө явжээ. Тэгэхээр УИХ-ыг төлөөлөх хүн одоогоор байхгүй гэсэн үг. Ийш тийшээ ажлаар явах хуваарьтай зарим гишүүн албан томилолтдоо гарын үсэг зуруулж, тамга даруулах гээд дарга даамлууд нь өчигдрийн хувьд олдохгүй байна билээ. Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж томилолтоор гадаадад яваа аж. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар л ажиллаж байгаатай таарав. Баруун болон төвийн аймгуудад хийсэн томилолтоо өндөрлөж Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 15-нд Нийслэлд ирнэ. Тэрбээр наймдугаар сарын 25-29-нд говийн аймгуудаар ажиллаж, 27-нд Өмнөговийн Даланзадгадад Засгийн газрын ээлжит хуралдааныг хийх юм.
Г.ЭНХ