Солонгосын хойгийг Японоос чөлөөлсний түүхт ойн өмнөхөн Японы Ерөнхийсайд Кано БНСУ-ын ард түмнээс дайны үеэр хийсэн гэм нүглийнхээ төлөө уучлал гуйсан билээ.
Тэгвэл БНАСАУ мөн Японыг 1910 оны түрэмгийлэл, булаан эзэлснийхээ төлөө албан ёсоор уучлал гуйхыг шаардлаа. Пхеньянд болсон Засгийн газрын зөвл өлгөөний үеэр Хойд Солонгосын удирдагчид Японоос дайны төлбөр нэхэх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ.
“Япончууд хийсэн нүглийнхээ золиос болсон иргэдэд төлбөр төлөхийг эсэргүүцсээр ирсэн. Нүгэл нүдээр гарах болно” хэмээн БНАСАУ-ын Засгийн газрын мэдээлэлд дурдсан байна. Хоёр орны харьцаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болон хурцдаад байгаа билээ.
С.Од