Энэ жилийн арваннэгд үгээр сард Мьянмарт сонгууль болно гэж тус улсын төв телевиз зарлалаа. 1990 онд болсон сонгуулиас хойш Мьянмарт цэргийн дэглэм тогтоод байгаа билээ.
Харин сүүлийн үед Цэргийн засгийн газар сонгуульд өрсөлдөгчөө ялах хэд хэдэн хуулийн заалт оруулснаасаа хойш сонгууль явуулахаас айхаа больжээ. Тэд “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” гэгч улс төрийн хүчин байгуулсан бөгөөд ялалтдаа итгэл төгс байна.
Сонгогчид 1990 онд “Ардчиллын төлөө ардын лиг” намыг дэмжсэн боловч цэргийн засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй юм.