АНУ-ын Дэлхийн засаглалын санаа чилгын захирал, “Шинэ Америк” сангийн Америкийн стратегийн хө- төлбөрийн ахлах судлаач Параг Ханнаг Монголд ирэхэд нь уулзаж ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт монголчуудад зориулан “Мон гол Улс шинэ Торгоны зам дээр” сэдвээр лекц уншсаныг бид өмнө нь мэдээлсэн. “Хятад улс Монголыг цэрэг, байлдааны аргаар бус, газрын нөөц баялгаар нь худалдан авч байгаа” буюу Mongolia нь minegolia болох гэж буй тухай өгүүлсэн илтгэлээр нь манайхан түүнийг илүү мэднэ. Параг Ханна нь олон улсын харил цааны судлаач бөгөөд дэлхийн геополитикийн асууд лаар олон бүтээл туурвисан юм. Түүний 2008 онд хэвлэгдсэн “Хоёр дахь ертөнц” ном бэстселлер болж, “Esquire” сэт гүүл түүнийг XXI зууны хамгийн нөлөө бүхий 75 хүний нэгээр зарлаж байсан бол “WIRED” сэтгүүл дэлхийн ухаантай 15 хүний нэг хэмээж байв. НҮБ-ын Ирак, Афганистан дахь тусгай салбарын геополитикийн зөвлөх байсан тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Барак Оба магийн гадаад бод логын багт нь ажиллаж байжээ.

-Та Азийн орнуудыг, түүн дотроо Монгол, Хятадын эдийн засгийн нөхцөлийг түлхүү судалсан. Яагаад таны анхаарал Хятад улсыг зүглэх болов?
-Би “Хоёр дахь ертөнц” (“The second world”) номдоо шинэ хүчирхэг гүрнүүдийн талаар, тодруулбал Хятад, Америк, Европын холбооны тухай бичсэн л дээ. Эдгээр гүрэн дэлхийн голлох төвүүд болж байна. Хятад улс өөрийн хил залгаа орнуудтай хэрхэн харилцдагийг ойлгох нь надад чухал байлаа. Дэлхийн бусад оронтой харьцуулбал Хятад улс хамгийн олон хөрштэй шүү дээ. 14 оронтой хил залгадаг. Монгол Улс бол тэдний нэг. Тухайлбал, Монгол, Хятадын харилцааг авч үзэхийн тулд тус улс ОХУ, Мьянмар, Вьетнам, Тайланд, Казахстан зэрэг улстай хэрхэн харилцаж байгааг судлах хэрэгтэй болно. -“TED Global” конференцийн үеэр уншсан лекцдээ “Хятад улс Монголын эрдэс баялгийг сонирхож байгаа, Монголыг хятадууд худалдаж авч байна” гэж хэлсэн.
Яагаад ийм дүгнэлтэд хүрэв?
-Өнгөрсөн жил Оксфордод болсон конференцийн үеэр өөрийн илтгэлдээ нэг чухал санааг гаргасан юм. Урьд нь их гүрнүүд колоничлохын төлөө өрсөлддөг байсан. Гэтэл өнөөдөр тэд улс орнуудыг мөнгөөр худалдан авч байна. Монгол Улс нь өрсөлдөх биш, худалдаж авах бай болчихоод байна шүү дээ. “Mine-golia” гэсэн томъёоллоор Хятад улсын худалдаж авах гэж буй хичээл зүтгэлийг хэлсэн юм. Энэ бол зөвхөн нэг жишээ. “Fortune” сэтгүүлийн өнгөрсөн оны дугаарт Хятад улс дэлхийг худалдан авч байгаа тухай сэдэв хөндсөн байсан. Түүнд “Танай компани, эсвэл танай улс дараагийнх нь болно” гэж бичсэн байлаа. XXI зуунд аливаа улс орны нөлөө газар нутгийн хэмжээ, газрын зургийн хил хязгаарын өөрчлөлтөөс биш, харин бусад оронд хэрхэн нөлөөлж буйгаас шалтгаалж байна. Тиймээс цэрэг зэвсгийн чадлаар биш, мөнгөний хүчээр энэ бүхэн хэмжигдэнэ.
-Манай улсад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ их нэмэгдэж байгаа. Зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй ОХУ, АНУ ялангуяа Австрали, Канад зэрэг гуравдагч орны зүгээс уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Тэгэхээр бид таны яриад байгаа Хятадад худалдагдах эрсдэлээс зайлж чадах байх, тийм үү?
-Тийм ээ. Монголын албан ёсны стратеги бол “гуравдагч хөрш”. Энэ бол их чухал. Би үүнийг “multi-alignment” буюу олон хөршийн бодлого гэж тодорхойлж байгаа юм. Нэг орон сонгохыг “alignment” гэнэ. АНУ эсвэл Хятад, ОХУ, Европ ч юм уу, аль нэгийг нь сонгож болно. Харин Параг Ханна: “multi-alignment” гэвэл бүх улстай харилцаа сайтай байхыг хэлж байгаа юм. Монголын стратеги энэ. Яг Казахстан, Турктэй адил. Эд ухаалаг бодлого баримталсан орнууд л даа. Яагаад гэвэл бүх улстай нөхөрсөг харилцаатай. Монгол Улс ч ийм байх нь ашигтай.
-Та Монголын түүхийг нэлээд судалсан хүн. Манай орны ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Ирээдүй олон янз бий. Тухайлбал, геополитикийн ирээдүй байна. Монгол бол далайд гарцгүй орон. Их сонирхолтой нөхцөлд байгаа учраас онцгой стратеги хэрэгтэй нь мэдээж. Би үүнийг “Торгоны зам”-ын стратеги гэж үзэж байгаа. “Торгоны зам”-ын стратеги баримтална гэдэг нь нээлттэй байхыг хэлж буй хэрэг. Авто зам, төмөр зам, транзит тээврээс эхлээд ажиллах хүчний солилцоо, санхүүжилт, эрдэс баялгийн экспортоо ч олон гарцаар хийх шаардлагатай. Хэрвээ олон зах зээлтэй бол хэн нэг нь бусдаас хамгаалж байдаг юм. Тиймээс Монголын ирээдүй ихээхэн нээлттэй байх хэрэгтэй гэсэн үг.
Яагаад гэвэл далайд гарцгүй орон учраас баян орон болохын тулд, хөгжихийн тулд ийм шаардлага бий. Би геополитикийн ирээдүйн тухай сая ярилаа. Гэвч дотоодоос хамаарах ирээдүй гэж бас бий. Монголд дотоод ирээдүйн олон хувилбар байна. Зарим улс эрдэс баялгаа зөв ашиглаж чаддаггүй. Тэгээд байгалийн хэчнээн их баялагтай байлаа ч ядуу үлддэг. Ийм орнуудад их мөнгө орж ирлээ ч буцаад гараад явчихдаг юм. Бас авлига газар авч, ард түмэн нь ядуу хэвээр хоцордог.
Гэхдээ байгалийн баялгийнхаа орлогыг амжилттай зарцуулж чаддаг орнууд ч байгаа. Дэд бүтэц, боловсролдоо хөрөнгө оруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлэн хөгжүүлж, эдийн засгаа олон тулгууртай болгосноор эрсдэлээс сэргийлдэг. Тиймээс дотоодын ирээдүй бол та бүхнээс л шалтгаална.
Одоо Монгол Улсыг харахад үйлдвэрлэл нэмэгдэн, технологи дээшилж, эдийн засаг нь хурдацтай өсөж байна шүү дээ. Сэргээгдэх эрчим хүчний салбар хүртэл хөгжиж, хүмүүс нь боловсорч байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Орлогоо зөв зүйлд зарцуулж байгаа эсэхээ үргэлж хянах шаардлагатай юм. Монгол Улсад дэлхийн анхаарал төвлөрч байна. Энэ нь гаднаас ажиглах боломжийг олгож байгаагаараа сайн талтай. Бас их сорилт хүлээж байна. Зорьсон түвшинд хүрэхэд, интеграцлагдахад тодорхой хугацаа шаардагдана.
-Байгалийн баялагтай хэрнээ ядуу орон олон байгааг та санууллаа шүү дээ. Бид энэ эрсдэлээс хэрхэн сэргийлж, эдийн засгийн өндөр өсөлттэй орон болох вэ?
-Монгол Улсын эдийн засаг одоо ч огцом өсөж байгаа шүү дээ (инээв).
-Тэгвэл асуултаа арай тодорхой болгоё л доо. Бид яаж баяжих вэ?
-Монголын загвар бол Чили юм. Их таагүй геополитиктой улс. Нэг тийм сунасан байрлалтай (инээв). Сийрэг хүн амтай. Энэ орны удирдагчдын хувьд иргэдээ баян болгоно гэдэг хэцүү асуудал байсан ч тэд чадсан юм. Чилийн эрх баригчид боловсролд нэлээд анхаарсан, бас тэтгэврийн сайн тогтолцоог бүрдүүлсэн. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээ болон технологийн чиглэлийн боловсон хүчнээ маш сайн бэлдсэн байдаг.
Мөн экспортын урсгал нь олон гарцтай. Европын улсуудтай чөлөөт худалдааны гэрээтэйгээс гадна БНСУ, Хятадтай ч мөн адил гэрээтэй. Эдийн засгаа эрсдэлээс хэрхэн хамгаалж, олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулж буйг үүнээс харах боломжтой. Тиймээс энэ бол их сайн загвар юм.
-Та монголчуудын стратегийг “Mоргоны зам” гэж тодорхойллоо. Бидэнд энэ нь их хуучны нэр томъёо сонсогдож байна.
-Торгоны зам бол эртнээс улс хоорондын худалдааны холбоос болж ирсэн. Монголын их гүрэн Торгоны замыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Түүгээр зөвхөн эд бараа биш, гаднын соёл нэвтэрч байлаа. Харин өнөөдрийн нөхцөл бол өөр. Монгол их гүрний түвшинд хүрээгүй, торгоны зам гэж байхгүй. Гэвч энэ концепц хэвээрээ байна. Тиймээс Монгол Улс цаашид хэд хэдэн торгоны замыг бий болгоно гэж итгэж байгаа. Хамгийн гол нь хил хязгаарыг чухалчлах биш, эдийн засгийн талаасаа торгоны замаар холбогдох нь чухал юм.
-Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараа хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засаг дахь нөлөө нэмэгдэж эхэлснийг мэргэжилтнүүд онцлоод байгаа. Ялангуяа Хятадын хувьд. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Тийм ээ. Хямралын дараа хөгжиж буй орнуудын эдийн засаг маш хурдан сэргэсэн. Мэргэжилтнүүд энэ хямрал нь ялангуяа хөгжиж буй орнуудад муугаар нөлөөлнө гэж таамаглаж байсан л даа. Яагаад гэвэл худалдаа багассанаар тэдний экспортын орлого буурах дүр зураг ажиглагдаж байлаа.
Гэвч хөгжиж буй орнууд асуудлаа маш хурдан шийдвэрлэж чадсан юм. Эдүгээ хөгжиж буй орнууд зөвхөн экспортлогч биш, хэрэглэгч, импортлогч гэдгээ харуулж байна. Хүн ам болон орлого нь нэмэгдэхийн хэрээр тэдний хэрэглээ өсөж байна шүү дээ.
-Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсаж буй Хятад улс цаашид АНУ-тай өрсөлдөж чадах болов уу?
-Үгүй ээ, Хятад улс эдийн засгаараа гуравдугаарт ордог юм.
-Яагаад? АНУ, Хятад, Япон гэх болсон биш бил үү?
-Европын холбоо нэгдүгээрт орж, АНУ удаалж, гуравдугаар байрт Хятад, Япон зэрэгцэн оршиж байгаа. Европын холбоо 27 орныг нэгтгэж байгаа болохоор хамаагүй том шүү дээ.
-Ямартай ч Хятадын эдийн засаг асар хурдан томорч байгаа. Энэ нь Монголд яаж нөлөөлөх бол.
-Мэдээж сайн хэрэг. Монголын эрдэс баялгийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй. Хамгийн гол нь Хятадын өсөлт муу гэхээсээ илүү Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх юм.
-Ерөнхийдөө дорнын улсууд “моодонд орох” маягтай байна гэж ойлгож болох уу. Хятад, Японы тэргүүллээс ийм дүгнэлт хийж болмоор байна л даа.
-Хятад улс нь их гүрний нөлөө болоод торгоны замын стратегийн аль алиныг нь баримталж байгаа. Байгалийн баялагт эх үүсвэртэй болох гэж их гүрний нөлөөгөө ашиглаж байна. Газрын тосоор бүрхсэн таван торгоны замыг бий болгоод байна. Гэхдээ “Өнөөгийн их гүрэн бол Хятад” гэж бичих амархан. Анхаарал татах гарчиг мөн үү гэвэл мөн. Гэтэл бодит байдал дээр үүнд олон хүчин зүйл нөлөөлнө шүү дээ.
Хятад АНУ-ыг орлохгүй нь мэдээж. Тэглээ гээд улс гүрнүүд хоорондоо зөрчилдөөнтэй байх албагүй. Дорнын улсууд баруунтай жишихүйц хэмжээнд яригдаж байгаа ч дорнын засаглалын загвар бий болоогүй. Одоогоор барууны загвар хэвээр байгаа учраас түүгээр явах байх. Улс орнуудын нөлөө шулуун замаар явдаггүй ч технологиор асар их амжилтыг бий болгох боломжтой юм.
Г.ӨЛЗИЙСАЙХАН, Д.МӨНХЧИМЭГ