Өнөөдөр МN мэдээллийн төвд "Анод" банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа мэдээлэл хийлээ. Түүний ард түмэндээ хандаж хэлсэн үгсийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Хойч үеийн хөвүүд ач нар минь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй өөхөнд хучивч нохой тоож юм төрөөд хандгайг харваад огтоныг онох болуузай" /Өгөдэй хаан/
Өнгөрсөн зууны түүхийг товчхон сэргээе
1919 онд гадаад Монголын автономит төрийг Сю Шү Жан 3-р дивизтэйгээ ирж татан буулгаад Хятадын нэг хэсэг болгон зарласан.
1921 онд урианхайн нутгийг Зөвлөлт улс өөрийн болгосон.
1924 онд Хятад Оросын Бээжинд хийсэн хэлэлцээрээр гадаад Монголыг Хятадад бүхэлд нь өгч "Эрх сэргээхийг хэрэгжүүлэх комисс"-ыг томилон 6 сарын дотор оросын цэргийг хятадын цэргээр солихоор гарын үсэг зурсан. Хятадын Гадаад явдлын яам, Дотоод Явдлын Яам , Цэргийн яамдууд хэлэлцэн дотоод дахь иргэний дайн, Японы түрэмгийлэл,монголчуудын байр суурийг дүгнэн үзэж Оросын цэрэгт Монголыг түр хадгалуулах нь зүйтэй гэж шийдсэн. 1945 оныг хүртэл ЗХУ Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагаа илэрхийлэн цэргийн хамгаалалтанд хадгалах үүргээ гүйцэтгэж байсан.
Монголчууд газар нутгаа эргүүлэн авах талаар Японы талд 16 удаа шаардаад авч чадаагүй. 1941 онд Молотов Москвад Японы Гадаад Хэргийн сайд болон төлөөлөгчидтэй уулзахдаа уг газар нутгийг Японд өгч ЗХУ аюулаас аврагдсан.
Энэ нь эх орончдын зуу зуун жилийн мөрөөдөл тэмцлийн үр байсан юм.
Энэ түүхэн цаг үед "...маршал Чойбалсан 1924 оны гэрээг тууштай эсэргүүцэн эс зөвшөөрч цэргийн хүч хэрэглэвэл байлдах болно гэсэн хатуу бодлого барьж байгаад 1945 оны чөлөөлөх дайнд оролцож чөлөөлсө газар нутаг болох цагаан хэрэмнээс хойшхи газар нутаг бол манайх гэж орос хятад 2-ыг ихэд сандарган асуудлыг богино хусацаанд шийдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн..." хэмээн 1943-1946 онд Оросын Р-5, У-2, И-15, И-16 онгоцоор, 1946-1948 онд Японоос олзолсон аэросупер онгоцоор үүрэг гүйцэтгэсэн аав маань дурсдаг байсан.
Миний бие төрийн гурван өндөрлөг Ерөнхийлвгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад энэ тухай хандсан ч тэд шийддэг эрх бүхий хүмүүс биш байна. Тэгэхээр хэн...?
Анодын түүхийг товчхон сөхье.
Эх орончдын удам залгасан найзууд маань хоногийн хоолны төлөөнөе биш хойчийн ирээдүйнхээ төлөе хийх бүтээх урам зоригондоо хетлөгдөн банкны суурийг тавьсан өдер саяхан. Анод хоршоо,Анод ХЭАА,Анод компани, Анод банкны түүх бол 2008 оны 12 сар хүртэл тэргүүний сурагч, оюутан, инженер,эдийн засагчид, бизнесменүүд гэгдэж явсан тавь гарсан эрчүүдийн амьдрал, тэдний чадварлаг,еөдрөг ажилтан албан хаагчдын амьдрал,эх орныхоо бүтээн байгуулалтын телөө хийж бүтээхийг зорьсон хамтран зүтгэгч бүх харилцагчдын маань амьдралын түүх юм.
Валютын ченжээр эхэлсэн хөдөлмөр маанъ худалдаа үйлчилгээ эрхлэгчид, алт олзворлогчдын итгэлийг хүлээн хамтран ажиллаж хэдэн арав,зуун сая төгрөгийг долоо хоног,сар жилээр өгч авалцдаг нь өдөр тутмын үйл ажиллагаа болсон. Төв банкинд тэдний шаардсан дүрэм журмын дагуу өдөрт 2000 доллар авч зарсан тайлан сарын эцэст өгдөг боловч үнэн хэрэггээ өдөрт 200000 долларын гүйлгээ хийдэг байсаныг хэн хэн нь мэдэж байсан.
90-ээд оны сүүлээр бидний ажлын цар хүрээ өргөжин мөнгөн гүйлгээ банкны хэмжээнд явагдаж албан бус банк хэлбэрээр ажиллаж өмч хувьчлал, дуудлага худалдаа тендерүүдэд, үндэсний бизнес эрхлэгчидээ дэмжин гадныхнаас зах зээлээ хамгаалж идэвхтэй хамтран ажилласаны үр дүнд хамтрагчид маань тус тусъга салбартаа тэргүүлж байлаа.
1999 онд урт хугацааны ихээхэн бэрхшээлийг туулан байж банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авч хамгийн отгон банк болсон.Банк бол бидний хувьд алтан боломж байлаа.
Энэ үед монголд социализмаас үлдээсэн нөөц дуусч зам тээвэр, уул уурхай, газар тариалангийн салбар уналтанд орсон тул зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлага дээр үндэслэн тухайн цаг үед техникийн парк шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай байгааг бид мэдэрсэн.
Миний бие ТУЗ-ийн даргын хувьд стратеги төлөвлөгеөг тодорхойлж гадаадын банк,үндэстэн дамнасан корпорациудтай харилцаа холбоо тогтоож гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлсэн.
Гадаадын хөренгө оруулалтын 20 хувийг цаг үеийн тулгамдсан хүндрэлийг даван туулахын тулд эрсдэл өндөртэй салбаруудыг санхүүжүүлсэн.
Үүнд Солонгосын ЬС корпорациас 25 сая доллар, Хюандай корпорациас 8 сая доллар , Японы Иточу корпорациас ихээхэн хэмжээний санхүүжилтийг авч 1300 такси, 130 том оврын автобус, улс хоорондын тээвэрт 40 бага автобус, агаарын 4 ширхэг фокер онгоц, уул уурхай замын хүнд механизмууд, орчин үеийн өрселдөх чадвартай зам засварын компаниуд зэрэгт томоохон хөрөнгө оруулалтыг хийлгэсэн.
Оросын ЮКОС компани дампуурч шатахууны хомсдол намрын ургац хураалтанд муугаар нөлөөлөх болсон тул Солонгосын Самсунгаас 30 сая долларыг бэлэнээр авч Казакстан улсаас монголд шатахуун нийлүүлэх ажилд зарцуулагдсан. Бөмбөгөр худалдааны төвийг шатахад хохирогчдод тараан өгсөн олон тэрбум төгрөг, валютын ханшийн огцом өсөлт, уриншийн зээл зэрэг хүндрэлүүдийг шийдэн тодорхой хэмжээний алдагдлуудыг хүлээж байлаа.
Мөн УИХ яаралтай хэлэлцэн хууль баталж Анодын хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа хил дээр бөөгнөрсөн олон зуун машин техникээс тэрбум?тэрбум төгрөгний тооцоолоогүй гаалийн татвар,гэнэтийн ашгийн татвараар компаниудын төлбөрийн чадварыг доройтуулсан.
Гэтэл Монгол банкнаас томоохон эрсдэл дагуулж болзошгүй гэж үзэн хадгаламж авах, зээл өгөхийг хориглож банкны өсөлтийг зогсоох бүх талын хоригуудыг тавьсан нь Анод банк нь бусад банкуудад мөнгөе байршуулах, зээл өгөх зэргээр монголын зах зээл дээр цааш өсч өрсөлдөх боломжгүй болгосон. Гадаад орнууд ялангуяа Солонгос, Япон, Хятадын санхүүгийн зах зээл дээр манай банкны нэр хүнд өндөр байсан.
Анод банк нь Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээж ажиллуулан шинээр банк байгуулах бүх болзлыг хангаад хуулийн дагуу 2009 онд эрхээ авах байсан ба Гонконгийн биржэд бүртгэлтэй Солонгосын жижиг компаныг авч биржэд гарахаар Солонгосын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж ажил урагштай байлаа.Банкаа олон улсын зах зээл дээр гаргахаар их өөдрөгөөр төсөөлж байлаа.
Гэтэл Засгийн газар болон Монгол банк нь Анод банкинд коммунист сэтгэлгээгээр хандаж 2008 оны 7 сарын 3-нд Монгол банкнаас манай банкинд гэнэтийн шалгалт оруулан харилцагчдын сэтгэл зүйд хэвлэл мэдээлээр нөлөөлж хэдхэн сарын дотор 90 тэрбум тегрегийг татуулсан. Энэ оны 7 сард МБ-ны эрх хүлээн авагч Энхбат 70 тэрбум төгрөгийн зээл.төлүүлсэнээ мэдэгдсэн. Нийт актив буюу өөрийн хэмжээний 70 хувийг 2 жил хүрэхгүй хугацаанд гаргадаг банк өөр хаа ч үгүй биз ээ.
Банк болгон өөрийн үнэ цэнэтэй байдаг. Анод банкийг зүйрлэвэл сэлүүн дэнж дээр бэлчиж яваа адуун сүрэг доторхи уяач эзнийхээ ур ухаан,уйгагүй хөдөлмерийн үр дүнд уяа сойлго, хурд хүч нь жигдэрч улсынхаа наадамд хурдлахад бэлэн болсон хурдан морь хулгайчийн гарт махлагдан лангуун дээр ирсэнтэй адил буюу.
Миний бие хуулинд заасан эрхийнхээ дагуу захиргааны хэргийн 4 шатны шүүхэд банкны үйл ажиллагааг сэргээхийг шаардан нэхэмжлэлээ гаргаж өөреөсөө шалтгаалах бүхий л боломжоороо эрх мэдэлтэнүүдэд ойлгуулахыг хичээсэн ч авдаг цалингийнхаа хэмжээнд ажилладаг дарга нарт дэндүү томдсон ,хэмжээ размерийн хувьд хол зерөөтэй асуудал тул эсрэгээр эцэслэн шийдэгдлээ.
Уул нь одоо мердөгдөж байгаа хуулийн хэмжээнд эерэгээр шийдчих асуудал байсан юм. Гэвч энэ асуудал ирж буй цагийн цаг хугацааны шүухэд дахин шүүгдэх биз ээ.
Яруу найрагч О.Дашбалбарын шүлэглэсэнээр "..яруухт санаа мөхөсдөж хулгай зэлгийд өртсөн ч ядмагхан амътдыг бүү тоо Тэнгэр шиг бай" ..." гэсэнчлэн бидний нөхөд " Хучирхэг монголыг хсштдаа бүтээе" гэдэг уриан дор зорьсоноо хийсэн билээ.
Бас нэгэн түүхийг дэлгэе.
Бид ашигт малтмал, уул уурхай , газар нутгаа хамгаалах салбаруудын гүнд ажилласан мэргэжилтэнүүдийн зөвлөлгөө, олон жилийн судалгаа туршлага дээр үндэслэж геополитикийн нөхцөл байдал, дэлхийн зах зээлийн хандлагыг шинжлэн судалсанаар Монгол улсын стратегийн ашигт малтмал нь уран болон алт гэж үздэг.Уран бол улс үндэстэний ирээдүйг тодорхойлох бөгөөд алт нь аюулгүй байдлын баталгаа болно .
Иймд манай банк гадны хөрөнгө оруулалтын 80 хувийг зөвхөн алтны салбарт хувиарлан ажилласаны үр дүнгийн нэг бол Олон овоотын үйлдвэр юм. Нийт 40 км алттай талбайн 1,2 км-т нарийвчилсан хайгуул хийж эхний 1-р давхаргадаа ЮОтн нөөцтэй гэж тогтоосон. Энэ орд нъ хэдэн мянган тонн алттай байх боломжтой байдал нь том улс орнуудын үндэстэн дамнасан корпорациуд, улс төрчдийн анхаарлыг татжээ.
Одоо өвөл зунгүй ажиллаж өдөрт 5 кг алт олзворлож байгаа. Энэ орд газар бол Анод банк болон Монгол газар компаны арав гаруй жилийн хөрангө оруулалт, санхүүжилт, хөдөлмөрийн үр дүнд бий болсон үндэсний баялаг билээ.
1996-1997 онд Анод компаниас зээл олгож байсан алтны бүх уурхайнуудыг би өөрийн биеэр газар дээр нь очиж үзэн Анод компаны Эрдэнэт үйлдвэрт бэлтгэгдсэн чадварлаг мэргэжилтэнүүд, Тавантолгойн нөөц тогтоох геологийн судалгаан дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс бүрдсэн судалгааны багт танилцуулж Монгол газар компаны үйл ажиллагааг цаашид тууштай дэмжих шийдвэрт хүрсэн.
АНУ-ын Вагнер Ази -САТ корпораци ч дэмжиж хөрөнгө оруулалт хийж байсан.Өндөр боловсролтой бизнесменүүдийн дотор Мянганбаяр шиг няцаж бууж өгдөггүй дайчин хөдөлмөрч хүн ховор байдаг.
Гэтэл тухайн үед нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг хэтрүүлсэн хэмээх төв банкны шахалтын өмнө хүчин мөхөстөж Канадуудад авсан зээлийнх нь хэмжээнд ордыг үнэгүй шахуу заруулсан.
Цаг үетэйгээ зэрэгцэж зөв шийдсэн бол өнеөдөр Оюу толгойн бүх нөөцийн 60 хувийн эзэд төвөггүй монголчууд бид байх байлаа, Өөрөер хэлбэл Анод банкнаас ийм аргаар орд газруудыг булаан авчболдог юм байна гэдгийг гадныханд харуулсан. Дараагийн удаад Олон Овоотыг дээрмийн шинжтэй авлаа.
Гадныхны сонирхол, шунал шингэсэн бүх зүйлд иймэрхүү байдлаар хэн хэн нъ хүчин мөхөстөөд байвал хойч үе маань яах билээ.
Баяр ЗГ-ын тэргүүн болмогц ашигт малтмалыг гартаа авч өөрийн сонгуулийн ухуулагч, нутгийн итгэлт дүү нараа сайд, АМХЭ Газрын дарга,орлогч, кадастрын хэлтсийн даргын суудлаар мэргэжлийн бус, энэ салбараас алс хол байсан хүмүүсийг суга татан авчирч шагнасан.
Монголын алтны хамгийн том нөөцүүд болон ашигт малтмалын 30 гаран лицензийг барьцаалсан Анодын гурван нөхрийг илрүүлэн ганц худагт хорьмогц чоно борооноор гэгч болж Америк, Япон, Оросын үндэстэн дамнасан корпорциудын хооронд хамгаалалтгүй болсон монголъш хөрсөн доорхи их алтыг булаацалдсан зарга олон сар үргэлжилж эцэст нь хэний ч төсөелөөгүй шинэхэн хэлтсийн дарга шавилхан залуу гэнэт гарч ирэн шийдвэрээ гаргаж Анод банк, Японы Иточу корпораци, Америкийн хамгийн том банкуудын нэг Гоолден Саакс банк бүгд хууль зөрчигчид, ордын лицензууд ч хууль бус хэмээн бүх зүйлийг хүчингүйд тооцож шинэ компанид шинэ лицензийг олгон Баяр ахынхаа ачийг хариулав.
Оюу толгой,Тавантолгойн асуудлыг Их Хурал, Засгийн Газар удтал хэлэлцэн шийдэж байхад түүнээс чухал энэ Олон овоотын ордыг нэгэн "өглөгч" хэлтсийн дарга шийдэж болох уу.
Дээрх түүхийг өгүүлсэн шалтгаан бол зуун зуунд хаад ноёд, баатар эрс ,эх орончдын маань цус хөлс, зүрх сэтгэлээр өнөө бидэнд ирсэн газар шороо, тусгаар тогтнолыг үр хүүхэд , ач зээ нартаа өвлүүлэн үлдээх монгол эр хүний сэтгэл юм. Миний мэргэжил эх орноо хамгаалах.
Би энэ ажлаа л хийсэн.Цэргийн дээд сургууль намайг ингэж бэлтгэж хүмүүжүүлсэн. Олон овоот, Алтан дорнот монголын хөрсөн доорхи маш их хэмжээний алт одоо аль улсын мэдэлд очих нь тодорхойгүй Захиргааны хэргийн шүүх дээр эздээ хүлээгээд байж байна.
Зүрхэндээ эх орноо хадгалж явдаг тангараг өргөсөн эх орончид, хойч үеийнхэн маань газар нутаг,эд баялгаа өмчлөх нь хамгийн шударга шийдвэр.
Энэ бол гадаад дотоодын цөөн тооны хүмүүс өмчлөх орд биш билээ. Баялагтай бусад улс орнууд ингэж л шийддэг. Эх орончид муу амьдрах ёсгүй. Цаашид ч зуун зуунд эх орноо хамгаалах үүрэгтэй. Улс үндэстэнг ард түмэн бүтээж эх орончид хамгаалдаг.
Бид зам хөндлөн гарахдаа заяа нь түшиж явдаг согтуу төртэй согтуу ард түмэн баймааргүй байна.
Тэнгэр Угсаа нийгэмлэгийн тэргүүн