МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш Ц.Сувдын “ХХ зууны монгол хүний нэрийн давтамж” сэдвээр хийсэн судалгаанаас үзэхэд өнгөрсөн зууны хамгийн их давтамжтай нэрээр “Бат-Эрдэнэ” гэсэн үг шалгарчээ.
Дархан аварга, хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүнийг өөрийг нь оруулж тооцоход БатЭрдэнэ” гэдэг нэрийг 11430 хүнд өгсөн байх аж.
Зөвхөн 1990-1999 онд л ийм нэрийг 3552 хүүхдэд өгчээ. Энэ нь улсын наадамд дарван аварга 11 түрүүлж, монгол түмний бахархал болсон 1988- 1999 онтой давхацсан байна.
Эгийн даваа, НҮБ, Монцамэ, Нямсонгууль, Туршлага зэрэг давхцаагүй нэртэй хүн 49100 байдаг гэнэ.