Засгийн газрын урилгаар айлчилж буй ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Амарбаясгалант хийдээр зочилж, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгааны станцын болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр мөн Дарханы гэр хороололд зочилж, дээрх хөтөлбөрийн зээл авагчтай уулзаж ярилцжээ. Дирк Нийбел өнөөдөр ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой уулзаж, Эх нялхсын эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулснаар айлчлалаа өндөрлөх юм. Түүнийг дарханчууд ямааны боодгоор дайлахад тун ч амтархан зооглосон.