Европ стандартыг эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлсэн Ерөнхий сайд С.Батболд энэ ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ өглөө.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсад Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах үүрэг тэй юм.
Хуралдаанаар ажлын хэсгээс боловруулсан төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Ерөнхий сайд болон зарим сайдын саналыг тусгаж сайжруулахаар болов.
Социализм гээчийг байгуулах гэж явсан зүүн Европын Болгар, Унгар, Румын, Чех, Словак, Польш зэрэг улс Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг амжилттай хэрэгжүүлснээр тус холбооны бүрэн эрхт гишүүн болоод буй билээ.
Европын холбооны гишүүн болох орнууд хам гийн түрүүнд тус холбооны стан дартыг нэвт рүүлсэн байхыг шаарддаг. Манай улс эдгээр улстай уламжлалт харилцаатай, нэгэн үе нийгмийн ижил системтэй байсан учраас Европын холбооны стандартыг нэвтрүүлэхэд эдгээр улсын туршлагыг судлах учиртай юм гэж Ерөнхий сайд С.Батболд тайлбарлаад, “Эдгээр улс орнууд ч манайд туслахад бэлэн байгаа” хэмээн онцоллоо.
Мөн манай улс Европын холбоотой түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа. Тиймээс энэ төлөвлөгөөгөө дахин боловсруулаад ажлаа яаравчлахыг Ерөнхий сайд С.Батболд даалгалаа.
Тус ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даргалдаг бөгөөд түүний нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишигийг ажиллуулахаар тогтов.