Ирэх сарын эхээр болох Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээрт оролцох Палестины удирдагчид өөрийн байр сууриа илэрхийлэв. Палестины газар нутаг дээр израиль иргэдийг дахин шилжүүлэн суурьшуулж эхэлбэл ямар ч гэрээ хэлэлцээрт оролцохгүй гэж тэд мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа.
Палестины Засаг захиргааны тэргүүлэгчдийн зөвлөх Саиб Арикат хэлэхдээ “Израиль улс манай орны газар нутгийг түрэмгийлэн эзлэхийн оронд хоёр улсын эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гаргана хэмээн найдаж байна” гэсэн аж.
Газар нутгийн маргаанаас болж “түнжин хагараад” буй хоёр улсын асуудлыг энхийн замаар шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа, мөн түүнчлэн дараагийн хуралдаанд Арабын орнуудын төлөөлөгчдийг ч урих төлөвлөгөөтэйгээ “Дөрв өл”-ийн төлөөлөгчид ч илэрхийлсэн. Харин Пакистаны тавьсан энэ болзлыг Израиль улс харгалзан үзэх талаар тодорхойгүй байна.
Х.ОДОНЧИМЭГ