1988 онд Локербид нисэх онгоц дэлбэлсэн хэргээр Шотландын шоронд сууж байсан Ливийн иргэн Абдельбасета Меграхиг суллаж эх оронд нь буцаалаа. Ливийн нийслэл Триполид түүнийг баяр хөөр болон угтсан ч АНУ-ын удирдлага Шотландын энэ шийдвэрийг эрс эсэргүүцэв.
Алан хядах үйл ажиллагаатай тэмцэх АНУ-ын зөвлөх Жон Бреннан Меграхиг амьдралын сүүлчийн өдрөө хүртэл шоронд суух ёстой хүнд гэмт хэрэгтэн гэж үзэж байна. Харин Локербид болсон эмгэнэлт явдлын бүх хариуцлагыг хүлээж, амь үрэгдэгсдийн гэр бүлд 1.5 сая долларын нөхөн олговор төлж байсан Ливи улсын Засаг захиргаа Шотланд улс хүний эрх, эрх чөлөөг хүндэлсэн шударга шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн аж.
Хорт хавдраар өвчилсөн Ливийн тусгай албаны ажилтан асан Меграхиг гурван сарын настай гэж эмнэлгийн бичигт дурдсан бөгөөд одоогоор түүний биеийн байдал тийм ч сайнгүй байгаа гэнэ