Манай улсад зочилж байгаа ХБНГУ-ын Бундестагийн Батлан хамгаалах бодлогын байнгын хорооны орлогч дарга доктор Карл А.Ламерсийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр хүлээн авч уулзав. Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүү дэд олон салбарт амжилттай хөгжиж байгаа.
Герман улс нь Монгол орны ардчилал, шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжиж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд 300-гаад сая еврогийн зээл, буцалтгүй тусламж үзүүлж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр дундаа сонгуулийн тогтолцоо, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон удаагийн сургалт семинар зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгч буйд сэтгэл өндөр байдгаа УИХ-ын дарга энэ үеэр тэмдэглэлээ.
Батлан хамгаалахын асуудал нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр эзэлдэг, Монголын цэрэг дайчид Афганистанд энхийг сахиулах, сэргээн босгох ажиллагаанд Германы цэргийн командын удирдлага дор үүргээ амжилттай гүйцэтгэж буйг УИХын дарга онцлоод, өөрийн орны цэргийн мэргэжилтнүүдийг Герман улсад бэлтгэх, дадлагажуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Ноён Карл А.Ламерс хэлэхдээ, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг, хоёр их хөрштэйгээ гадаад бодлогын хувьд найрсаг тэнцвэртэй харилцаатай, ардчил лыг хөгжүүлж буй Монгол бол 20 жил ардчилал, зах зээлийн замаар хөгжиж, бүс нутагтаа үлгэр жишээ болж буй орон. Ашигт малтмалаар баян Монгол орон, техник технологийн баялаг туршлагатай Герман улс хийгээд Европын орнуудын хооронд хамтран ажиллах ихээхэн боломж бий. Иймээс Монгол орныг өөрийн оронд төдийгүй Европт таниулж сурталчлахын төлөө би Бундестагийн гишүүний хувьд хичээх болно гэлээ.
Тэрбээр хэрвээ Монгол Улс сонирхлоо илэрхийлбэл НАТОгийн парламентын гишүүдийн түвшинд батлан хамгаалах, аюулг үй байдлын асуудлаар санал солилцож, хамтран ажиллах боломжтойг дурьдав. Дэлхийн 28 улс НАТО-гийн парламентын гишүүн орны бүрэлдэхүүнд багтдаг юм байна. Монгол Улс ХБНГУтай харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэх таатай боломж бий гэдэгт итгэж буйгаа УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.