Данийн зохион бүтээгч Кристиан Бэнгстон, Питер Мадсен нар дотор нь хүн амьдрах боломжтой сансрын пуужин хөөргөх гэж байна. Балтийн тэнгисээс энэ сарын 30-нд сансарт хөөрөх “Heat” хэмээх пуужинг 2004 оноос эхлэн хандивлагчдын тусламжтай бүтээж эхэлжээ.
Есөн метр урт уг пуужин шингэн хүчилтөрөгчөөр ажилладгаараа онцлог. Түүнчлэн зорчигчийн бүхээг хөлгийн орой хэсэгт байрлах бөгөөд пуужин хүчээ аван хөөрөх үед сууж явах хүнд толгой эргэх, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөөгүй давуу талтай гэнэ.
Пуужинд жолооч байхгүй бөгөөд зорчигч сансрын хууль, хөлгийн бүтэц, үйл ажиллагаанд бүрэн найдаж болох гэнэ. “Бид бүтээлээ зөвхөн энх тайвны зорилгод л ашиглана.
Пуужинг хэрхэн хийсэн аргаа бид нуухгүй, хүмүүст тайлбарлаж өгнө” хэмээн Кристиан Бэнгстон хэлжээ.
Б.Оюутан