Монголын Засгийн газар Казахстаны “General Electric” үйлдвэрээс галт тэрэгний 100 зүтгүүр авах хүсэлт тавьсан гэнэ. Казахстаны “Үндэсний баялаг Самрук-казын” сангийн удирдагчдын чуулга уулзалт дээр тус үйлдвэрийн захирал Аскар Мамин мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа.
А.Мамин “Манай бүтээгдэхүүн гадаадад эрэлт хэрэгцээтэй байгаа. Одоогийн байдлаар монголчууд 100 зүтгүүр авах захиалга өгөөд байгаа. Энэ жилийн эхний бүтээгдэхүүнүүдээ Монголд нийлүүлнэ” гэж ярьсан байна. “General Electric” жилд 32 зүтгүүр үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Харин манай төмөр замчид Беларусийн “Луганск” үйлдвэрээс зүтг үүр галт тэрэг авахаар гэрээ байгуулсан хэмээн сонин хэвлэлээр гарч байсан билээ. Үүнд Оросын төмөр замынхан ихэд хилэгнэж, “Луганск”-тай муудалцаж байсан юм.