Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд АН-ынхан анхан шатаа сонсох аяныг бүсчлэн зохион байгуулж буй. Баруун бүсийнх нь саяхан Завхан аймагт болсон бөгөөд өмнөд бүсийн чуулга уулзалт удахгүй болно.
Аяны хүрээнд анхан шатны гишүүдийнхээ мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулахаар болжээ.
Дашрамд дурдахад, АН-ын Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон бол МАХНын МАСЗХ-ны өмнөд бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болсон юм.
Г.Энх