УИХ-ын 76-г сайнаар хэлэх нь тун ховор. Бүр “мангуу” гэх нь ч бий. Тэгсэн хэрнээ л тэдний ихэнхийг нь улираагаад сонгочихдог юм. Тэгэхээр тэд “муу” хүмүүс биш байж таараад байгаа юм. Саяхан хаврын чуулган завсарлахад “Эд нар юу хийсэндээ амрах гэж байгаа юм” гэх аяс олон нийтийн зүгээс цухалзаж байв. Улс орноо авч яваа тэд амралгүй л яахав. Энэ удаа гишүүдийг жаахан тандахыг оролдлоо. 76 хүний талаар цухас өгүүллээ ч сонины нэг нүүрэнд яахин багтаах билээ…
“Женко”. Ийн хэлэхээр аливаа тодотголгүйгээр хэний хэн болохыг нь толгойтой бүхэн мэдэх биз ээ. Саяхны хэд хоног эрхэм гишүүн, сайд маань хувь хүнийхээ хувьд хөөр баясал, гэгээн дурсамжаар дүүрэн давхиж явсан байх аа. Монгол Улс анхны Олимпийн аваргатай болсноос хойш яг хоёр жил өнгөрч байна. Спортод угийн элэгтэй, Жүдо бөхийн холбооны ерөн хийлөгч Халтмаагийн Баттулга Олимпийн аваргын өдөр тамирчидтайгаа бие халаалт хийж байгаа зураг зарим сонинд гарсан байв. Монголчууд Олимпийн анхны аваргатай болоход улстөрч Х.Баттулгын хүчин зүтгэл их тус болсон байж мэдэх. Түүнийг Жүдогийн холбоог удирдаж, хөрөнгө санхүү, сэтгэл санаагаар тамирчдаа шаргуу дэмжиж байсан нь амжилтын гол үндэс болсон гэж олон хүн хэлдэг.
Н.Түвшинбаяртаа медалийг нь гардуулж завдааг үй ч Олимпийн цагаан дэвжээнээ гарч цэцгийн баглаа өгч байсныг нь бид мэднэ. Олимпийн тэнгэрт эгшиглэсэн Монгол Улсын Төрийн дууллаас инагш алтан соёмбот далбаа минь Олимп, дэлхийн тавцнаа олонтаа мандсан билээ. Чингис хааны нэрэмжит жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо хоёронтаа залж хийсэн гэж байгаа.
Тэр самбо бөхийн дэлхийн аварга, улсынхаа гавьяат. Түүний нэр дээр уралдсан азарга ГовьАлтай аймгийн 70 жилийн ойн наадамд түрүүлсэн. Бас л хийморьтой эр. Анзаараад байхад олон үг дуугараад байдаггүй хэрнээ жинтэйхэн хэлсэн цөөн үг нь хүнд хүрч, гишүүдийн олонхийн дэмжлэг авчихаад байдаг юм. Гэтэл зарим гишүүн гуйж гувшаад л байх нь цөөнгүй. Х.Баттулгыг сайн менежер, бизнесмен гэдэг.
Аж ахуйн удирдагчийн ур чадвар шаардсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарыг аваад явчихна гэдэгт олон түмэн эхлээд эргэлзэж байсан байж магадгүй. Дээд боловсрол эзэмшээгүй УИХ-ын ганцхан гишүүн ч амьдралын ухаан, бизнесийн туршлага, сайн менежер гэдгээрээ бусдаасаа илт ялгардаг нь нууц биш ээ. Орос, англиар чөлөөтэй ярьчихдаг юм билээ.
С.Баярцогт. Саяхан “Атрын III” аяны шоу Сэлэнгэд болоход түүнийг сурвалж лахаар яваад ирсэн сэтгүүлчдийн үгийг санаж байна. Сэлэнгийн гурав тойрогтоо үнэхээр нэр хүндтэй юм билээ гэцгээж байсан. Баярцогтын нөгөө хоёр нь Улсын баатар Э.Бат-Үүл, нэртэй банкир О.Чулуунбат нар. Одоогийн Сангийн сайдыг хэвлэлийнхэн нэг хэсэг “хөөрцог” гэдэг байв. Аргагүй, аргагүй.
Хэн ч гэсэн 23-хан настайдаа УБХ-ын гишүүн болсон бол хөөрч л таараа шүү дээ. Энэ хочийг нь шарласан хэвлэлийн хуудастай нь хамт архивлах цаг одоо нэгэнт болсон байх аа. С.Баярцогтын сурч боловс рох эрмэлзэл, идэвх санаачилга, шинэ нийгмийн тогтолцоог соргогоор мэдэрч улс төрийн сонголтоо оновчтой хийсэн зэрэг давуу талууд нь түүнийг улс төрд амжилт олоход нь нөлөөлсөн биз ээ.
Өөртөө их өндөр шаардлага тавьдаг шиг байгаа юм. Түүнийхээ ч хүчинд Парламентын ги шүүнээр дөрөв, Засгийн газрын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна. Сагсан бөмбөг тоглоно. С.Баярцогт одоо 43-тай. “Буурьцог” Монголын төрд олон жил зүтгэх байх аа. Олон түмэн ч ийн хүсдэг билээ.
Д.Дамба-Очир. Түүнийг “Лүн”-гийн гэж зарим нь адлах гэнэ. Саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Лүнгийн замыг удахгүй ашиглалтад өгөх тухайгаа, хүмүүсийн яриад байдаг шиг “уранхай, цоорхойтой” ажил хийгээгүй гэдгээ хэлсэн байна лээ. Эргэн төлөгдөх нөхцөлөөр зам тавьж байгаа түүнийг ойлгох хэрэгтэй санагдсан шүү. Өөрийнхөө асар их хөрөнгөөр “халтуурны юм” хийчихээд, түүнийгээ худалдана гэж хэний ч санаанд багтахгүй нь ойлгомжтой.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтны хүү Дамба-Очир Оросын Одесс хотын Политехникийн дээд сур гуулийг төгсөж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер болжээ. Шинжлэх ухааны доктор гэдгийг нь миний хувьд сая л дууллаа. 1986 оноос хойш гишүүн болтлоо Эрдэнэт хот, Орхон аймагт тасралтгүй ажилласан нэгэн.
Ажиглаад байхад УИХ-ын дарга, “хашир бурхи” Д.Дэмбэрэл түүнд хүндхэн ачаа үүрүүлээд байх шиг санагддаг. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах, Тавантолгой нь ордтой холбоотой гэх зэргээр мэргэжил, ажлын туршлага ихээр шаардсан ажлын хэсгийг Дамба-Очироор ахлуулаад байдаг юм.
Чөлөөт бөхийн улсын аварга болж, улсын шигшээ багийн тамирчнаар бүртгэгдэж явсан гэж байна, түүнийг. Оюутан байхдаа Оросын аварга болж, спортын дэд мастер цолыг гуядаж авч байжээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ