-Есдүгээр сарын 1-ний юм бүхэн нь шинэ байдаг. Энэ хичээлийн жилийн шинэ бүхнээс яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө их, дээд сургууль, цэцэрлэгийн нийт багш, сурагч, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжсэн гурав дахь жил гэдгээрээ онцлог. 50 мянга гаруй зургаан настнууд шинээр элсэнэ. Боловсролын стандартыг шинэчлэх ажлыг идэвхжүүлэн, Кэмбрижийн олон улсын стандарт бүхий лаборатори сур гуулийг ажиллуулж, хөтөлбөрийг боловс руулах ажил энэ жилээс эхэлж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 800 гаруй цэцэрлэгт 140.000 хүүхэд, ерөнхий боловсролын 750 гаруй сургуульд 520 гаруй мянган сурагч суралцана. Мөн Мэргэжлийн сургалт үйлд вэрлэлийн 64 төвд 45.000, 113 их, дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцана гэсэн тооцоо гарсан байна. ЕБС-ийн системийг сайжруулах тал дээр Засгийн газрын үйл ажиллагаанд заагдсан төлөвлөгөөгөө урьдчилан биелүүлсэндээ баяртай байгаа.
-Кэмбрижийн боловсролын системийг Монголд нэвтрүүлнэ гэж ярьж байна. Яагаад энэ системийг сонгосон юм, онцлог нь юу вэ?
-ЕБС-иуд 11 жилийн тогтолцоотой байж байгаад 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Энэ бол дэлхийн жишиг. Монголд 12 жил суралцсан хүүхэд олон улсын стандартын элсэлтийн шалгалтыг нь давж чадвал гаднын сургуулиудад ордог байх ёстой гэсэн зар чим баримталсан. Ийнхүү хичээлийн жилийг дэлхийн жишигт нийцүүлнэ. Үүнээс гаднын сургалтын агуулга гэж юм бий. Сургалтын агуулга олон улсад хү лээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн шаардлага бас тавьж байгаа. Бидний нэвтрүүлэхээр зорьж буй Кэмбрижийн боловсролын системийг 132 орон хэрэгжүүлж, 9000 гаруй сургууль энэ системээр сургалтаа явуулдаг. Энэ бол нэг, хоёр жилийн дотор хийх ажил биш. Лаборатори сургуулиудаа энэ жилээс ажиллуулж эхлэн, хөтөлбөрөө боловсруулж туршаад цаашид бусад сургуульд нэвтрүүлнэ.
-Боловсролын системийг олон улсын жишигт нийцүүлнэ гэж та сая хэллээ. Гэтэл шинээр оюутан болж байгаа хүүхдүүд суурь мэдлэг муутай байдаг гэж ярих болжээ. Их, дээд сургуулийн босго оноо жил ирэх бүр буурч байгаа нь үүний нэг нотолгоо байх. Энэ юутай холбоотой вэ?
-Сүүлийн 20 жил боловсролын чанарыг орхигдуулсан гэдэг шүүмжлэлтэй санал нийлнэ. Бүх шатанд энэ харагддаг. Тухайн сурагч авах ёстой мэдлэгээ хангалттай авч байгаа юу гэхээр бас л асуултын тэмдэгтэй болчихдог. Шинэ тогтолцоонд шилжиж байгаагийн цаад агуулга нь олон улсын стандартаар хичээллэсэн хүүхэд төгсөөд дээд боловсролын тогтолцооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн байж чадах ёстой юм.
-Одоо ЕБС-д хоёр тогтолцоо зэрэг явж байна. Тэгэхээр шинээр нэвтрүүлж буй системийн үр дүнг харахын тулд 12 жил хүлээх хэрэгтэй болж байна уу. 11 жилийн системээр төгссөн хүүхдүүд “гээгдэж” байна гэсэн ойлголт төрж байна.
-I, II, III, VII, VIII ангиуд 12 жилийн системээр, бусад нь 11 жилийн тогтолцоогоор явж байгаа. Хэрвээ бид 12 жилийн тогтолцоог хэрэгжүүлж эхлээд эхний төг сөгчөө харна гэвэл 12 жилийн дараа болчих гээд байна. Тэгэхээр бид дундаас нь VII ангийг мөн шинэ системд шилжүүлсэн. 2013 онд 12 жилийн тогтолцооны эхний сурагчид төгсөнө. Энэ ажлын явцад хоёр өөр тогтолцоогоор явж хүүхдүүдэд тэгш бус хандлаа гэх хүмүүс байдаг. Эцсийн дүндээ ерөнхий боловсролын суурь мэдлэгээ адилхан хүртээд төгсөх болно. Мэдээж зургаан настайгаас элсэж байгаа тохиолдолд сургал тын хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт оруулж байгаа. Хичээлийн цаг богино, сургалтын хөтөлбөр тэдний нас, сэтгэхүйд таарсан хөнгөн байх жишээний.
-Жил ирэх бүр нийслэлд суурьших иргэдийн тоо ихсэж байгаатай холбогдуулан сургууль, анги танхимын хүрэлцээ хэтэрч байгаа. Энэ жил ч мөн нэг ширээнд гурав, дөрвөөрөө зэргэцэн суудаг нь хэвээрээ байх уу?
-Жилд хөдөө орон нутгаас 2000-3000 мянган сурагч шинээр ирдэг гэсэн албан бус мэдээ бий. Гэтэл энэ ачааллыг даах чадвар Улаанбаатар хотын сургуулиудад хомс. Үүнтэй холбоотойгоор хотын сургуулиудад өргөтгөл эхэлсэн ч ачаалал ихтэй хэвээрээ. Японы засгийн газрын буцалтгүй тусламжийг зөвхөн Улаанбаатарын сур гуулиудад зориулж байна шүү дээ. Үүнээс гадна хамгийн том бэрхшээл нь газрын асуудал болдог. Дээр нь газар олголт хийгээд орон сууц барихыг зөвшөөрчихдөг хэрнээ дэд бүтцийнх нь асуудлыг орхиг дуулдаг. Орон сууцны нэг хороолол барилаа гэхэд тэр хавьд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа гийн үйл чилгээ байх ёстой болно. Үүнийг шийдэхг үй бо ло хоор тэр хавийн сургууль, цэцэрлэгийн ачаа лал шууд нэмэгддэг. Саяхан энэ асуудлаар хотын удирд лагуудтай бид уулзсан. Шинэ хорооллын газар олговол нийгмийн дэд бүтцийг заавал шийдэх ёстой гэсэн тохиролцоонд хүрсэн.
-Энэ жил шинээр сургууль, цэцэрлэг барьсан уу?
-Улсын хэмжээнд 28 цэцэрлэг, найман сургууль, долоон дотуур байр, найман спорт заал шинээр барьсан.
-Таны үеийн хэн Оросын бо ловс ролын сис те мээр сурч, төгс сөн. Харин одоо гийн хүүхдүүд боловсролын шинэ системийг сонгож байна. Энэ хоёрын ялгаа нь юундаа байх вэ?
-Энэ харьцангуй асуудал л даа. Оросын боловсролын систем бол академик боловсролд анхаарч, хичээлийг ерөнхийд нь гүнзгийрүүлж үздэг байлаа. Нөгөө талаас одоо бидний чиглэлээ болгон барьж байгаа барууны тогтолцоо гэдэг маань хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд тохируулан сургахыг шууд үздэгээрээ онцлог. Одоохондоо бид тэр хэмжээнд хүрээгүй л байна. Ер нь бол дунд ангид орж ирэхээр нь сонирхсон чиглэлээр нь мэргэшүүлэх, авьяасыг нь задалж хөгжүүлэх талаар түлхүү анхаарч ажилладаг.
-Сурах бичгийг боловсруулах ажлыг энэ жил яамныхан хийсэн. Энэ жил хэчнээн хувийг нь шинэчилсэн бэ?
-Урьд нь сурах бичиг боловсруулах ажлыг хувийн компаниуд гүйцэтгээд яам дунд нь сонгон шалгаруулалт хийдэг байсан юм билээ. Энэ нь нэг талаар буруу юм гэдгийг эцэг эхчүүд хэлдэг. Нэгд ЕБС-ийн нэгдсэн сурах бичиггүй байснаас хүүхэд шилжиж өөр сургуульд очиход сурах бичиг нь өөр, дахин шинийг худалдан авах хэрэг гардаг. Хувилбарт сурах бичгийн нэг сул тал нь энэ. Хоёрт хуулиндаа сурах бичгийн боловсруулалтыг БСШУЯ өөрөө хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр яам хариуцах ёстой үүргээ хувийн компанид тохож болохгүй. Сурах бичгийн хэвлэлтийг тендэр зарлаад сонгон шалгаруулсан. Энэ жил Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 12 жилийн сургалттай сургуулийн бага ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь даана. 11 жилийн сургалттай бага ангид 80-100 хувь, дунд, ахлах ангиудад 40 хувь олгоно. Ингэснээр нийт сурах бичгийн хангалт нэмэгдэх юм.
-Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгохоор ажиллаж байгаа гэсэн. Сургууль бүр дээр үдийн хоол өгөх боломж нь хэр байгаа бол. Стандартын хувьд нэг ижил байж чадах уу?
-Энэ жил Үдийн цай хөтөлбөр үргэлжилнэ. Үдийн хоолын хэрэгжилтийг хангах талаар Засгийн газрын чиглэл гарсан. Энэ хичээлийн жилд энэ хөтөлбөрийг яаж хэрэгжүүлж эхлэх вэ гэдэг асуудлыг тодорхой сургуулиудад туршилт хийж үзнэ. Яг одоогийн байдлаар хэрэгжүүлэх боломж сургууль бүрт байхгүй. Зарим нь хоолны газаргүй, байгаа нэг нь стандарт шаардлага хангадаггүй. Засгийн газраас гаргасан чиглэл бол томоохон хүнсний комбинатад баталгаатай шинжилгээний лабо ра торитойгоор энэ ажлыг эхлүүлнэ. Хөдөө орон нутгийн хувьд ингэж хангах бэрхшээлтэй учир тухайн орон нутагт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүнийг түшиглэн Үдийн хоолыг хэрэгжүүлж эхлэх боломж бий.
-“Хүний хөгжил сан”-гаас оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгохоор төлөвлөсөн. Энэ ажлын хэрэгжилт ямар байна вэ. Зарим сургуулиуд төлбөрийг бэлнээр авна гэж шаардаж байгаа тухай оюутнууд гомдоллож байсан.
-Засгийн газраас энэ хичээлийн жилд эхний дөрвөн сарын төлбөрийг ав гэсэн тогтоол гарсан. “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрийн тодорхой хувийг төлөх ажил ирэх оноос хийгдэх учраас ийн шийдвэр гарсан. Тогтоол гарсантай холбогдуулан хэд хоногийн өмнө төрийн өмчит сургуулиуд хэвлэлд хандаж мэдэгдэл хийсэн. Инфляцийн 13 хувиас дээш төлбөрийг нэмэхгүй гэсэн шаардлагыг тэдэнд тавьсан бөгөөд ихэнх их, дээд сургууль мэдэгдлээ ирүүлсэн.
-Их, дээд сургууль төгссөн оюутнуудад ажлын байр олдох нь ховор. Төгсөгчдийн ердөө арав хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн судалгаа бий шүү дээ. Энэ тал дээр яамны сайдын зүгээс ямар хариулт өгөх вэ?
-Ажлын байр олдох, олдохгүй нь тухайн оюутны хичээл зүтгэл болон мэргэжлээ хэрхэн сонгосноос шалтгаална. Жишээ нь жилд 70 орчим мянган хуульч төгсдөг. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд тэд бүгд ажилтай болох боломж байхгүй. Нийт оюутны 75 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг. Тиймээс ажлын байрны асуудалтай холбог дуулан хүүхдүүд мэргэжлээ бодож байж сонгох шаардлагатай болсныг анхаарах хэрэгтэй. Мэргэжлээ сонгоход яамны зүгээс нөлөөлж чадахгүй, төгсөөд ажил олдохгүй байгаа нь яамны буруу гэхэд бас өрөөсгөл. Жил бүрийн хавар Засгийн газрын анхаарал тавих нэн шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг яамнаас гаргадаг. Тэрийг үзээд цаашдаа ийм мэргэжил сонговол ажлын байр олдох магадлал өндөр гэдгийг мэдэх учиртай.
-Мэргэжлээ зөв сонголоо гэхэд тухайн мэргжлийн дагуу эзэмших ёстой бүх мэдлэгээ оюутнууд авч чадаж байгаа гэж та үзэж байна уу?
-Манай дээд боловсролын чанар дэлхийн хэмжээнд хүрч чадахгүй байгаатай санал нэгдэнэ. Чанарыг сайжруулах талаар дээд боловсролын болон олон улсын байгууллагуудтай Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бий. Дээд боловсролыг сайжруулах Азийн хөгжлийн банкны төсөл ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ бол 1990 оноос хойш дээд боловсролын чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа анхны төсөл. Ингэснээр оюутан зохих ёстой мэдлэгээ авч чадаж байгаа юу гэсэн асуултын хариу тодорхой болох байх.
-Гадаадад суралцах оюутны тоо нэмэгдэж байгаа юу. Энэ тал дээр яамнаас ямар бодлого барьж байна вэ?
-Кэмбриджийн эрдмийн солилцооны байгууллагатай зардлаа тэнцүү хуваах нөхцөлөөр оюутны тэтгэлгийн тоог нэмэгдүүлсэн. Мөн төрийн сургалтын сангаар суралцах 100 хүүхдийн шалгалтыг саяхан авсан. Дүн нь одоо гарч байгаа. Тэрнээс гадна Засгийн газар хоорондын хөнгөлөлтөөр ОХУ-д 270, Туркт 135 гэхчлэн оюутнуудыг сургаж эхэлсэн. Жилд 1000 гаруй иргэнийг янз бүрийн хэлбэрээр гадаадад сургалтад хамруулдаг.
-Сургуулиудын нэгдэх про цесстэй холбоотой асуудлаар таны байр суурийг сонирхмоор байна. Сургалтын төлбөрийн зөрүүтэй холбоотой үл ойлгогдох асуудал гарсаар байна.
-Төрийн өмчийн сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийгээд 43 сургуулийг 16 болгож цөөлөх шийдвэр нэгдүгээр сард гарч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хоёр төрлийн асуудал байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгож байгаа ганц, хоёр дээд сургууль бий. Эдгээр сургуулийн бакалаврын ангийг нь хаагаад оюутнуудыг сурч байсан мэргэжлээр нь МСҮТ-д суралцуулах болно. Тухайн сургуулиасаа өөр сургуульд шилжиж байгаа оюутны сургалтын төлбөрийн зөрүүг төрөөс хариуцаж байгаа. Сургууль нь сургалтаа хэвийн явуулаад их сургуулийн харьяа болсон сургуулиуд бас бий. Тэдгээр сургуульд төлбөрийн зөрүү гаргахгүй байх асуудлыг тухайн сургууль дээр нь авч байгаа. Инфляцийн өсөлттэй холбоотой төлбөрийн өсөлт байгаа ч үүнээс хэтрүүлэн нэмсэн тохиолдолд яамнаас зохицуулалт хийнэ.
-Сүүлийн жилүүдэд яамнаас МСҮТ-ийг дэмжих олон ажил хийсэн. Үр дүн нь хэр байна вэ. Хичээлд хэрэглэх багаж, техник нь “балар эртнийх” хэвээрээ байна гэх гомдол суралцагчид нь тавьдаг шүү дээ.
-Ер нь МСҮТ-ийн үйл ажил лагааг нэлээн олон жил орхиг дуулсан. Харин 2006 оноос төлбөрийг нь төрөөс дааж байгаатай холбогдуулан суралцагчдын тоо нэмэгдэн, үйл ажиллагаа нь ч сайжирсан. Хэдхэн жилийн өмнө МСҮТ ердөө 29.000 суралцагчтай байсан бол энэ жил 45.000 болж нэмэгдлээ. Гэхдээ сургалтын чанар, сургалтад хэрэглэх техник технологи хангалттай бус гэсэн асуудал бий. Жишээ нь, манайд барилгын салбар харьцангуй хөгжиж, олон улсын жишигт нийцсэн гэхэд болно. Гэтэл сургалтын төв нь 40, 50 оны тоног төхөөрөмжтэй байдаг. Бид үүнийг өөрчлөх ёстой. Саяхан биднийг Оюутолгойн уурхайд очиход 1300 метрийн гүнд хоёр км урт тоннель байгуулж, бетон цутгасан байсан. Тэр цутгалтыг хийх технологийг бид мэдэхгүй, тоног төхөөрөмж нь ч байхгүй. Тэнд өрөмдлөг хийж байгаа лазер өрмийн машин гэхэд 700 мянган долларын үнэтэй байх жишээтэй. Бид ийм төхөөрөмжгүй байж боловсон хүчнийг хангалттай бэлдэж өгнө гэдэг боломжгүй асуудал. Тийм учраас хамгийн түрүүнд МСҮТ-үүдийг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. Бид “Оюутолгой” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд 58 сая долларын хөрөнгө оруулалт манай салбарт хийнэ гэж тохирсон. Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангийн 47 сая долларын хөрөнгө оруулалт ч хийгдэхээр болсон. Оюутолгой төслөөс жилд 3300 насанд хүрэгчдийг МСҮТ-үүдээр дамжуулан сургана.
-Багшлах боловсон хүчний асуудлыг сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Дөнгөж төгссөн оюутнуудаар багшлах боловсон хүчнээ бүрдүүлсэн хувийн сургуулиуд олон байдаг. Хуулиндаа магистр болон түүнээс дээш зэрэгтэй хүн их, дээд сургуульд багшлах эрхтэй байдаг шүү дээ.
-Дунд сургуулийн багш нарыг давтан сургах улсын хэмжээний тогтолцоог сэргээх зорилт тавьж байгаа. Аймгийн нэг, дүүргийн нэг гээд нийт 30 сургуульд хөрөнгө оруулалт хийж лаборатори байгуулж эхэлсэн. Сургалтын баазыг сайжруулах болон Улаанбаатарт багшийн хөгжлийн ордны барилгын ажлыг эхлүүлж ирэх онд ашиглалтад оруулна. Уг институтэд төвтэй, 30 салбар лабораторитой болох нь ээ гэж ойлгож болно. Их, дээд сургуулийн багш нарын хувьд ирэх жил 300 гаруй багшийг мэргэжил дээшлүүлэхээр болсон.
-Цэцэрлэгийн хоолны мөнгийг төрөөс даадаг болсонтой холбогдуулан хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Цэцэрлэгийн тоог яаралтай нэмэхгүй бол авлигын үүр болох магадлал өндөр байна.
-Энэ шинэ үзэгдэл биш, угаасаа байсан юм. Үүнийг тойрсон асуудлууд яагаад гарах болов гэвэл өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эх 50, төр 50 хувийг даадаг байгаад саяхнаас төр 100 хувь даадаг болсонтой холбоотой. Энэ шийдвэрийг салбарын хувьд зөв зүйтэй асуудал гэж дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр цэцэрлэгийн насны хүүхдийн 60 гаруй хувь нь гэртээ байж байгаад цэцэрлэгт орохоор багтаамж хэтрэх нь ойлгомжтой. Гэтэл байгаа цэцэрлэгийн хүчин чадал нь ерөөсөө нэмэгдэхгүй байгаа. Жишээ нь энэ жил 28 цэцэрлэг шинээр барьсан ч эрэлтийг бүрэн хангаж чадахгүй. Хотод цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Хотын удирдлагуудтай тохироод цэцэрлэгийн газар олгох асуудлыг ярилцан хамтран ажиллахаар болсон. Бид мөн Дэлхийн банкинд санал тавьсан байгаа.
-Хувийн дунд сургуулийн төлбөр жил ирэх бүр нэмэгдэж, эцэг эхчүүдийн эгдүүцлийг хүргэх болсон. Зургаан сая төгрөгийн төлбөртэй дунд сургууль хүртэл байна шүү дээ. Хувийн сургуулиудын төлбөрийн асуудалд яамнаас ямар нэгэн зохицуулалт хийх боломж байдаг уу?
-Хувийн хэвшлийн боловсролын байгууллагатай яам тодорхой зарчим барьж л ажиллана. Ер нь эцэг эхэд үнэ төлбөргүй суралцах сонголт байхад төлбөрөө төлөөд хувийн сургуульд хүүхдээ сургаж байгаад яам хутгалдах ёсгүй. Бид 20 жилийн өмнө зах зээлийн нийгэмтэй болно гээд сонголт хийчихсэн учраас төр хувийн хэвшил рүү орж үнийн зохицуулалт хийх боломж байхгүй. Харин төрийн өмчийн сургуулиудын төлбөрийн асуудалд яам хяналт тавьж болно.